Монгол Улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө www.eec.mn сайтад орж “Дүйцүүлэх” сонголтыг хийн холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлдэг.
Шалгалтын оноог хэрхэн дүйцүүлж, тооцох вэ?
Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн шалгалт нь бүрэн дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургууль төгссөн болон энэ журмын 6.1-д зааснаас бусад олон улсад хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээтэй оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог элсэлтийн шалгалтын дүн, оноонд дүйцүүлэхэд дараах зарчмыг баримтална. Үүнд:
Элсэлтийн шалгалт |
A |
A- |
B |
B- |
C |
C- |
Гүйцэтгэлийн хувиар дүйцүүлбэл |
90-100% |
80-89% |
70-79% |
60-69% |
50-59% |
40-49% |
TOEFL,IELTS болон PTE шалгалт:
Элсэлтийн шалгалт |
A |
A- |
B |
B- |
C |
C- |
TOEFL/IBT/ |
102-120 |
94-101 |
79-93 |
60-78 |
46-59 |
35-45 |
IELTS |
7.5-9 |
7 |
6.5 |
6 |
5.5 |
5 |
PTE |
76-89 |
66 |
56 |
46 |
36 |
29 |
SAT шалгалт:
Элсэлтийн шалгалт |
A |
A- |
B |
B- |
C |
C- |
SAT |
800 |
750 |
700 |
650 |
600 |
550 |
Дүйцүүлэх оноо нь гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жил хүчинтэй.
Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт гаргаж буй оюутан, суралцагч нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн эсвэл төгсөх ангид суралцаж буйг нотлох баримт бичигтэй байна. Олон улсын шалгалтад хамрагдаж, үнэлүүлсэн нь сертификатаар баталгаажуулна. Мөн энэхүү дүйцүүлсэн оноогоор зөвхөн Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцах эрхтэй юм.
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын хэмжээст оноонд дүйцүүлэх ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан гүйцэтгэнэ. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэж, үнэлгээг дүйцүүлсэн “Батламж хуудас”-ыг цахимаар олгодог.
Олон улсын шалгалтад авсан үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхдээ хэмжээст оноо /CEEB/, амжилтын чанарын индексээр тооцож гаргана. Тухайн жилийн хичээл тус бүрийн амжилтын чанарын индексийг тархалтын мужид шилжүүлэн тухайн харгалзах мужийн дээд хэмжээгээр нь тооцох юм. Элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхдээ сүүлийн хоёр жилийн дотор олгогдсон олон улсын шалгалтын сертификат, дүнгийн хуудсыг үндэслэнэ. Мөн дүйцүүлсэн оноо нь олон улсын шалгалтад хамрагдаж, сертификат, гэрчилгээ авсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!