ФОТО: Аялалд хамт явдаг АНДУУД


Сондор | YOLO.MN
2017-11-28

Аялах дуртай нэгэн хос Хенри хэмээх нохойг 2014 онд үрчилж авчээ. Эхэндээ тэд цэвэр үүлдрийн Голден Ретвивер нохой худалдаж авахаар төлөвлөж байсан ч эзэнгүй нохдыг үрчлэх өдөрлөгийн үеэр ердөө 3 сартай Хенриг олж харжээ. Тэрээр нөгөө гөлөгнүүдтэйгээ нас чацуу ч биеэр хамаагүй том байсан, мөн ирээд л шууд түүнд (найз залууд нь) тэврүүлсэн нь эргэлт буцалтгүй түүнийг сонгох шалтгаан болжээ.

"Бид Хенритэй анх гурван хоногийн аялалд гарсан. Тэр аль хэдийнэ аялалд явж байсан туршлагатай нэгэн гэлтэй хурц, эгц хад асган дундуур маш сурамгай явж байсан. Тиймдээ ч бид түүнийг "уулын бяцхан ишиг" хэмээн өхөөрдөн хочилдог" гэжээ. Хэдэн сарын өмнө тэд гэр бүлийн гишүүнээ дахин нэмэхээр шийдэж гудамжинд хаягдсан муурын зулзагыг үрчилж авчээ. Түүнийг Балу гэдэг бөгөөд тэднийд ирэхдээ таван сартай байжээ. Хенри Балу хоёр анх уулзаад бие биедээ ихэд таалагдаж найзууд болцгоосон гэнэ.

"Балу манайд ирснээс хойш нэг их удалгүй бидний аялалд нэгдсэн. Тэр ч мөн чадварлаг аялагч шүү. Тэр үнэхээр гадаа байх, аялалд гарах дуртай. Гэрт байхад би тэдний аялалд явахад зүүдэг гинжинд хүрэх л юм бол тэд маш их баярлаж, Хенри баярласандаа бүр чанга орилдог гээч" хэмээн тэдний эзэн Бэннэт хуучилжээ.

Тэдний аяллын гайхалтай бөгөөд нөхөрсөг гэрэл зургуудийг хүлээн авна уу.





















#Travel #Friends