Бороо шивэрсэн намрын өдрүүдэд заавал үзэх 7 кино


YOLO.mn | YOLO.MN
2023-09-14

Манан бүрхэж бороо шивэрсэн намрын бүрхэг өдрүүд хэдийн айлчилжээ. Хөнгөн гуниг, ганцаардангуй өнгө аяс хотыг бүрхсэн гэлтэй нэг л уйтай. Нээлттэй салхивчаар гадаах ертөнцийг ширтэж удаж түвдэлгүй дулаахан хөнжилдөө шургалан дуртай киногоо үзмээр байна уу? Тэгвэл Yolo.mn уншигчдадаа зориулан дараах долоон киног санал болгож байна. 

 The Shawshank Redemption (1994) 

Шоушенкээс оргосон нь гэх энэхүү бүтээл нь бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг.  Хүн чанар, амьдралын утга учир, тэмцэл ялагдал, тэвчээр хатуужлын тухай гүн гүнзгий сэтгэгдэл үлдээн, урам зориг өгөх тус киног яг л шиврэх бороотой эдгээр өдрүүдэд заавал үзээрэй.  

 The Curious Case of Benjamin Button (2008) 

"Бенжамин Баттоны сонин тохиолдол" бол үнэхээр хайр дурлал, амьдрал, үхлийн тухай маш сонирхолтой өгүүлэмжтэй кино юм. Гурван цаг хэртэй үргэлжлэх тус бүтээл нь амьдралдаа авсан хамгийн үнэт зөвлөгөөг танд өгнө гэдэгт итгэлтэй байна.  

 Big Fish (2003) 

Амьдрал хувиршгүй итгэл үнэмшил дээр тогтож гэмээнэ илүү баялаг болж гайхамшигтайгаар гэрэлтдэг. Яг л ийм үзэсгэлэнтэй түүх Том Загас киногоор илэрхийлэгддэг. Хүн хоорондын солонгон харилцаа, тэр бүрий өөрчлөгдөх сэтгэл зүйн хэм, сургамж ухаарлыг үйл явдал бүр нь өгүүлэх болно. 

Forrest Gump (1994) 

Тиймээ энэ бол алдарт Форрест Гамп. Үзээгүй хүн хуруу дарам цөөн биз. Гэхдээ хэчнээн давтан үзсэн ч хэзээ ч уйддаггүй хайр дүүрэн тус киног бороо шивэрсэн намрын зэвэргэн өдрүүдэд дахин заавал үзээрэй.  

 Jumanji (1995) 

Ер бусын нууцлаг ертөнцөд хүргэж адал явдалт үйл явдалд амьдруулах Жуманжи киног яг өдийд үзвэл яаг л тохирно.  

17 Again (2009) 

Энгийн атлаа шүүслэг бүтээл гэж үүнийг л хэлэх байх. Эхнэрээсээ салсан 37 настай Майк  түүнд санаа тавьдаггүй хоёр хүүхэд... Амьдралаас залхсан Майк арван долоо насандаа эргэн очсоноор юуг өөрчлөх бол... 

 The Notebook (2004) 

Хүйтэн бороо хацар хайрч өнчин хайраа эрхгүй санах ийм л бүрхэг өдөрт зуун хувь тохирох кино бол Нөэүтбүүк.  Нэг л хүний төлөө амьдралаа тэр чигт зольж түүнийхээ хүслийг гүйцэлдүүлэх гэж бүхнийг хийж чадах тэр агуу хайрын хүч биднийг эрхгүй ховсоддог.  

 

 

#нийтлэл