Гэрэл зураг өнгөрснийг бидэнд сануулдаг. Мөн өнгөрсөнд үлдсэн, бидний өмнө нь харж байгаагүй түүх, шинэ зүйлсийг өнөө цагт таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эртний соёл, иргэншил, дүр төрх өнөө цагийн хөгжил дэвшилд дарагдан замхарч буй ч гэрэл зураг өнгөрснийг гэрчилдэг билээ.
Өнгөрсөн үеийн сонирхолтой гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэж байна.
Хорт хавдраас болж хөлөө алдсан 21 настай Канадын тамирчин Терри Фокс хорт хавдрын судалгаанд зориулж мөнгө цуглуулахын тулд марафонд гүйжээ. Тэрээр хорт хавдар нь тархахаас өмнө нийт 143 хоног, 5373 км замыг туулсан юм.
Альберт Эйнштейн Линкольн дэх АНУ-ын өнгөт арьстнуудад зориулсан анхны түүхэн их сургуульд хичээл зааж байгаа нь, 1946 он.
1962 он, Англи. Камберли Кейт ба түүний золбин ноход. Тэрээр амьдралынхаа туршид 600 гаруй нохойг асран халамжилсан ба өөртөө авсан нэг ч золбин нохойг гудамжинд дахиж гаргаагүй гэдэг.
Монголын халх хосын хуримын хөрөг, 1920-иод он
Хүүхэд, хурга хоёр 1940 оны гуравдугаар сарын 16.
Релига эмч 23 цаг амжилттай үргэлжилсэн зүрх шилжүүлэх мэс заслын дараа өвчтөний амин үзүүлэлтүүдийг хянаж байна. 1987 он
1960 онд Нью-Йорк хотод Ормонд Гиглигийн авсан "Цонхон дээрх охид" хэмээх зураг. Маргааш нь барилгыг нураасан юм.
АНУ-д компьютерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан анхны эмэгтэй Мэри Кеннет Келлер, 1965 он
Филиппин, Хятад гаралтай эмэгтэйн хөрөг, 1875 оны гэрэл зургийг Франциско Ван Кэмп авчээ.
Гватемалаас олдсон 1500 жилийн настай, салдаг дуулгатай шаазан баримал
1924 оны Америкийн мисс
Энэ бол 1955 оны зураг бол Уолтер Чандохагийн хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Зурагчин "Миний охин Паула, муурын зулзага хоёр камерын өмнө нэгэн зэрэг "инээв". Гэхдээ мэдээж муур инээдэггүй, тэр миав хэмээн дуугарч байна” гэсэн тайлбарыг бичжээ.
Дорно дахины хурдан галт тэрэгний дотоод засал. Энэхүү холын зайн зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг 1883 онд нэвтрүүлж байв.
Лондон хотын панк залуусыг гайхсан эмээ, 1982 он
Базз Олдрины сансар дахь анхны сэлфи зураг. 1966 он
Омгийн залуу бүсгүй Чирикахуа Апачи, 1899 он
Индиан омгийн ахлагч 1900-аад оны эхэн үе
1945 оны тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотын Таймс талбайд Герман бууж өгсний баярыг тэмдэглэж байна.
Алдарт жүжигчин София Лорен, 1960 он
Microsoft-ын ажилтнууд. 1978 оны арванхоёрдугаар сарын 7
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн гоёмсог галт тэрэгнүүдийн нэг "Меркури"-ыг Нью-Йоркийн төв төмөр замд зориулан Генри Дрейфуссын урлагийн хэв маягаар бүтээжээ. 1936 онд Чикагод
Холокостын хохирогчдыг цаазлахын өмнө хуримын бөгжийг хураан авчээ. 1945 он
Египет эмэгтэйн 4,500 жилийн настай даашинз
Фредди Меркури, Дэвид Боуи нар хандивын тоглолтын тайзны ард 1985 он
Цахилгаан машинуудыг цэнэглэж буй нь 1917 он
Калифорнийн багш серфингээр дамжуулж физикийн хичээлээ зааж байгаа нь, 1970 он
Испанийн Альтамирагийн агуйд зурсан бизон үхрийн зураг. Тэдгээрийг МЭӨ 35,000-аас 15,000 жилийн хооронд зуржээ.
Мексикийн доор 500,000 жилийн турш ургасан гайхамшигт нууц эрдэнэс. 11 метр урт, 55 тонн жинтэй талст бүхий агуй.
Минобашигийн хүүхдүүд хулсан цув нөмрөн шинэ жилийн арга хэмжээнд явж байна. Ниигата муж, Япон Улс, 1956 он
ХБНГУ-ын Дрезден хотоос ирсэн эртний сүйх тэрэг
1940-өөд онд богино өмд, ковбой гутал өмссөн эрчүүд Техасын Даллас хотноо машинтай явж буй эмэгтэйчүүдэд үйлчилдэг байв.
Скандинавын агаарын тээврийн нислэгт зорчигчдод зуушаар үйлчилж буй нь, 1969 он
Мөс зөөж буй эмэгтэйчүүд, 1918 он
Нутгийн цэрэг эрс 1915 оны Дэлхийн нэгдүгээр дайны үеэр шуудуунд амарч буй нь
Цэцэрлэгт хүрээлэнд нэгэн ээж хүүхдээ хол явуулахгүйн тулд хогийн сав ашигласан нь. 1969 он
1926 онд Английн сувгийг сэлж гаталсан анхны эмэгтэй Гертруда Эдерле
Эх сурвалж: BP
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх