BTS-ийн J-Hope Billboard сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны Солонгос эрэгтэй уран бүтээлч боллоо


Т.Онон | YOLO.MN
2025-05-21

Өчигдөр Америкийн хөгжмийн салбарын гол хэвлэл болох Billboard сэтгүүл өөрийн албан ёсны вэбсайт болон сошиал хуудсаараа 5-р сарын дугаарт J-Hope гарсныг дэлгэлээ.

Тэрээр Billboard сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Солонгос эрэгтэй соло уран бүтээлч болж байна. Billboard бол дэлхийн хөгжмийн ертөнц дэх нөлөө бүхий, голлох хэвлэлүүдийн нэг бөгөөд тус сэтгүүлд багтана гэдэг нь тухайн уран бүтээлч дэлхийд танигдсан, өндөр амжилтад хүрсэн гэдгийн илэрхийлэл юм.

BTS өмнө нь 2018 оны тусгай дугаар болон 2021 оны 8-р сарын дугаар дээр нийт хамтлагаараа багтаж байв.

Billboard J-Hope-ийг: “Тайзны гайхалтай дүр төрх, олон жилийн турш олны анхаарлыг татсан дуучин. Тэр BTS-ийг дэлхийн хэмжээнд од болоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүн.” хэмээн тодорхойлжээ.

Зураг авалттай хамт нийтлэгдсэн ярилцлагад J-Hope хэлэхдээ:

“Би багадаа биширдэг байсан уран бүтээлчдээс урам зориг авдаг байсан шигээ, одоо миний хөгжим хэн нэгэнд эерэг энерги өгөөсэй гэж хүсдэг. Би хаана ч очсон гэрэл гэгээ, урам зориг өгдөг уран бүтээлч болохыг зорьж байна.” хэмээжээ.

#BTS #J-Hope