Зөөлөн орон дээр тухлан ШӨНӨЖИНГӨӨ НОМ УНШИЖ болдог ДЭЛГҮҮР


Үжин | YOLO.MN
2016-11-29

Японы Киото хотноо “Ном ба ор” нэртэй дэлгүүр ирэх сарын 2-нд нээгдэх нь ээ.

Гэхдээ энэ нь зүгээр ч нэг номын дэлгүүр бус номын тавиур дунд байрлах ор эсвэл буйдан дээр тухлан хэвтээд сонгосон номоо унших боломжтой аж. Нэг үгээр 5000 гаруй номоор дүүрсэн зочид буудал шиг л юм.

Тэнд Англи, Япон гээд бүхий л төрлийн ном байдаг бөгөөд уншигч тэдгээрээс аль дуртай номоо сонгон унших боломжтой. Энд нэг өдөрт 39 ам.доллар төлөөд орон дээр тухлан шөнөжингөө ч номоо уншиж болох нь ээ.

 









Эх сурвалж: 
 

#BOOK #world #Japan