“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны үзэсгэлэнт бүсгүй Б.Урины тухай сонирхолтой баримтууд


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-20

Central телевизийн бэлтгэн хүргэдэг “Тэнгисийн эрэг дээр 24/7” нэвтрүүлэг цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж, хамгийн их үзэлттэй телевизийн шоуны нэгээр тодроод буй. Мөн нэвтрүүлгийн оролцогчдыг хүмүүс ихээхэн сонирхож байгаа юм.

Бид өмнөх нийтлэлдээ тэнгисийн эргийн хамгийн залуухан оролцогч Б.Төгс-Итгэлтийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэсэн. Харин энэ удаад нэвтрүүлгийн оролцогч Б.Урины сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  1. Б.Урин буюу Ulya нь 28 настай бөгөөд “Тэнгисийн эрэг дээр 24/7” шоуны хоёрдугаар улиралд хамгийн эхэнд танилцуулагдсан оролцогч юм.



2. Тэрээр график дизайнер мэргэжилтэй.

3. Чөлөөт цагаараа модель хийдэг. “T Skin”, “Galaxy” зэрэг гадаад, дотоодын олон брэндтэй хамтран ажилладаг.

4. 2016 оноос хойш моделиор ажиллаж байгаа юм байна.

5. Б.Урин өөрийн танилцуулгадаа “Би адал явдалтай зүйлд үнэхээр дуртай. Миний амьдрал ерөнхийдөө адал явдалд хөтлөгдөн амьдардаг” хэмээн хэлсэн. Үүнээс нь амьдралын идэвх сайтай, чөлөөтэй нэгэн гэдгийг харж болох юм.

6. Хайр дурлалын асуудал дээр тэрээр ихээхэн дурламтгай гэнэ. Мөн гурван экстэй гэжээ.

7. Түүний инстаграм хаяг @urinulya. Одоогоор 43 мянган дагагчтай.

8. Шоу эхлээд эхний 2 анги цацагдсан. Б.Урины хувьд оролцогч С.Хасчулуутай романс үүсгэж, анхны болзоогоо ч хийсэн билээ.

9. Үзэгчид түүнийг “Дараагийн Ихэрсувд” хэмээн тодорхойлоод байгаа аж.

10. Ulya хоолыг хамгийн сайн хийдэг гэнэ. Үүндээ ч өөртөө итгэлтэй байдаг ба @hoeinthekitchen гэсэн инстаграм хуудсыг давхар хөтөлдөг байна. Уг хуудастаа хоол хийж буй бичлэг, рийл бичлэг оруулдаг.

11. Б.Урин болон нэвтрүүлгийн оролцогч Т.Хонгор нарыг шоуны дараа үерхэж байж магадгүй хэмээн зарим үзэгчид таамаглаад эхэлжээ. Учир нь тэд өөрсдийн инстаграм хуудастаа адилхан зураг оруулсан нь ийнхүү таамаглахад хүргэсэн байна. Ямартай ч тун удахгүй үнэн эсэх нь харагдах биз ээ.

#Тэнгисийн эрэг дээрх 24/7 #Урин