“Squid game” Season 2 таамаглалууд


Г.Нандин | YOLO.MN
2022-03-31

Дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн анхаарлыг татаж чадсан Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг Squid game цувралын хоёрдугаар бүлэг гарах нь батлагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. 

Гэхдээ шинэ бүлгийн зураг авалтыг хараахан хийж эхлээгүй байна. Тиймээс цувралын үзэгч, фенүүд шинэ бүлгийн агуулгын талаар өөрсдийн таамаглалыг дэвшүүлж эхэлсэн бөгөөд хамгийн боломжит таамгуудаас сонирхуулъя.

Seong Gi-hun тоглоомыг дотроос нь зогсооно

Гол дүр Seong Gi-hun тоглоомыг зогсоох зорилго тавин эхний бүлэг дуусдаг. Энэ нь Gi-hun хоёрдугаар бүлэгт гарч ирнэ гэдгийг баталж байгаа ч яаж гэдэг нь тодорхойгүй.

Үзэгчдийн дэвшүүлж буй хамгийн түгээмэл таамаглал нь тэр улаан картыг сонгож тоглоомд ажилчны дүрээр нэвтрэх юм. Үсээ улаанаар буддаг нь үүнтэй холбоотой гэж таамаглаж байгаа юм.

Олон улс руу нэвтэрнэ

Эхний бүлэгт тоглоом нь Өмнөд Солонгосоос гадна бусад улсуудад мөн зохион байгуулагддаг тухай дурдагддаг.

VIP-үүдийн нэг нь – “Энэ удаагийн тоглолтууд үнэхээр гайхалтай байна шүү"

Гэхэд өөр нэг нь: "Солонгосынх үргэлж шилдэг нь байдаг" гэж хэлдэг.

Тиймээс дараагийн бүлэгт тоглоом өөр улс оронд болж буйгаар гарах нь тийм ч хоосон таамаглал биш юм.

Hwang Jun-ho амьд

Тоглоомын учрыг олохын тулд шаргуу мөрдөж буй цагдаагийн ажилтан киноны төгсгөлд буудуулдаг. Гэсэн хэдий ч дүрийн үхлийг үзэгчдэд харуулдаггүй бөгөөд түүний ах ижил шарх авсан ч үхдэггүй нь Hwang Jun-ho-г амьд байх магадлалтайг илтгэж байгаа юм.

Өмнөх үйл явдлыг харуулна

Эхний бүлгийн тодорхойгүй үлдээсэн ихэнх зүйлс тоглоомын бүтээгч, удирдагч хоёртой холбоотой байдаг ба үүнийг өнгөрсөнд болсон үйл явдлыг харуулснаар мэдэх боломжтой.

Il-nam нь Gi-hun-ний төрсөн эцэг

Энэ таамаглалыг кино гарч байх үед ч олон үзэгчид дэвшүүлж байсан. Таамаглалд хүргэсэн олон хүчин зүйлс бий. Заримаас нь дурдвал:

Gi-hun-ийг сүү ууж чаддаггүй гэхэд, Il-nam өөрийн хүүг ч ижилхэн сүү ууж чаддаггүй  байсан гэх ба “Эндээсээ болж их зодуулдаг байсан уу?” гэж асуухад Gi-hun – “Та яаж мэдсэн юм?” гэдэг.

Тоглоомын нэг хэсэг дээр жижиг дүүргийг дүрсэлсэн байдаг ба хоёул яг ийм дүүрэгт амьдардаг байсан тухайгаа ярьдаг.

Эх сурвалж:Collider

#Кино урлаг