“Yu-Gi-Oh!” картын тоглоомыг ОЛИМПЫН төрөлд оруулах хүсэлт гаргажээ


Миау | YOLO.MN
2021-08-05

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд бэйсбол, софтбол, каратэ, скэйтборд, сөрфинг зэрэг шинэ төрлүүд нэмэгдсэн билээ. Тэгвэл интернэт хэрэглэгчид “Yu-Gi-Oh!” картын тоглоомыг ч мөн нэмэх хүсэлтэй байгаа аж.

Энэ сонирхолтой хүсэлтийг Xiran Jay Zhao хэмээх Youtuber эхлүүлсэн бөгөөд “Yu-Gi-Oh!” карт солилцох тоглоом олимпын төрөлд бүртгэгдээгүй нь үнэхээр шударга бус. Үүнийг тоглох үед тоглогчоос тэсвэр тэвчээр, гарын хөдөлгөөний ур чадвар болон тамирчин хүнд байх ёстой бусад ур чадварууд шаардагддаг” хэмээн бичжээ. 

Хэдийгээр Олон улсын олимпын хороо уг тоглоомыг олимпын төрөлд оруулах хүсэлтийг авч хэлэлцэх магадлал бага ч гэлээ одоогийн байдлаар 9,000 гаруй гарын үсэг цуглараад байгаа юм. Чи ч мөн нэгдэх бол ЭНД дараарай. 

Эх сурвалж: Hypebeast

#Мэдээ #Сонин хачин #Yu-Gi-Oh!