Тэнгисийн эргийн оролцогч Б.Төгс-Итгэлтийн тухай сонирхолтой 10 баримт


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-18

 

Их Британийн болзооны шоу болох “Love Island”-г Central телевиз албан ёсны эрхтэйгээр “Тэнгисийн эрэг дээрх 24/7” гэх нэрээр олонд хүргэж байгаа билээ. Анх удаа залуусын хайр дурлал, болзооны шоу зохион байгуулж хийсэн нь өнгөрсөн жилийн хамгийн том ярианы сэдэв болсон гэхэд буруудах зүйлгүй.

Харин энэ жил шинэ оролцогч, шинэ хөтлөгч, шинэ панелист, шинэ хайр дурлалаар хоёр дах жилдээ эргэн ирж байна. Энэ удаагийн оролцогчдын дунд хамгийн залуухан оролцогч 20 настай байсан бөгөөд өнөөдрийн нийтлэлээр тэрхүү оролцогчийн тухай хүргэх гэж байна. Ингээд тэнгисийн эргийн хамгийн залуухан оролцогч гэгдэх Б.Төгс-Итгэлт гэж хэн бэ? Түүний тухай сонирхолтой 10 баримттай хамтдаа танилцацгаая.

  1. Б.Төгс-Итгэлт арванхоёрдугаар сарын 15-нд төрсөн, нумын орд.
  2. Тэрээр Monad Management-д гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг.

      3. Одоо Солонгос Улсын Ионсей их сургуульд суралцдаг байна.

      4. Өөрийгөө “Өрсөлдөх дуртай, шазруун, зэвүүн байх үедээ зэвүүн байж чаддаг нэгэн” хэмээн тодорхойлсон Б.Төгс-Итгэлт Kiwi хамтлагийн Намуунаагийн төрсөн дүү.

      5. Таалагдаж буй хүндээ шууд хэлдэг төрлийн хүн.

     6. Өнгөрсөн жил загварын “Face of Mongolia 2024” тэмцээний ялагчаар тодорсон. Улмаар Солонгос улсын “Face of Asia 2024”-д амжилттай оролцоод иржээ.

      7. Олон улсаар аялах мөрөөдөлтэй.

      8. IELTS буюу олон улсын англи хэлний шалгалтын 7 оноотой.

9. Б.Төгс-Итгэлт “BTS-ийн RM англи хэлээ Friends цуврал үзсээр байгаад сурсан байдаг. Би ч гэсэн яагаад ингэж сурч болдоггүй юм бэ гэж бодоод Friends-г монгол орчуулгатай нь үзсэн. Дараа нь гадаад орчуулгатай үзсээр байгаад хэлээ сайжруулсан. Ер нь хэл сурахад өөрийн чинь хүсэл, сонирхол хамгийн чухал шүү. IELTS-ийн шалгалтад бэлдэхдээ Writing, Listening, Reading гээд олон зүйлийг зэрэг хийх гэж хичээлгүй, нэг нэгээр нь төвлөрч хийвэл илүү үр дүнтэй байх болно”

     10. Түүний инстаграм хаяг: @tugsuuu.b

#тэнгисийн эрэг 24/7