TED гэж юу вэ?
TED нь шинэ санааг түгээх зорилготой ашгийн бус байгууллага юм. Анх 34 жилийн өмнө Калифорнид дөрвөн хоног үргэлжилсэн чуулга уулзалтыг зохион байгуулснаас хойш TED дэлхийг өөрчлөх маш олон шинэ санаануудыг дэмжих үйл ажиллагаа болон хөгжсөн юм. Жил бүр зохион байгуулагддаг TED чуулга уулзалт нь дэлхийн шилдэг сэтгэгчид болон бүтээн байгуулагчдыг 18 минут илтгэл тавихыг урьдаг.
Тэгвэл TEDx гэж юу вэ?
TED нь “Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх” зорилгоор бүсчилсэн хөтөлбөр болох TEDx-ийг үүсгэн бий болгосон бөгөөд хүмүүс өөрсдийн туршлага, санал сэтгэгдлээ хуваалцахаар бие даан зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
1. Монгол дахь хамгийн том TED арга хэмжээ
TEDx арга хэмжээг зохион байгуулахын тулд TED албан ёсны байгууллагаас тусгай зөвшөөрөл буюу лиценз авдаг. Энэхүү шаардлагыг хангасан хэн ч TEDx үйл ажиллагааг зохион байгуулж болох бөгөөд Монголд TEDxBagatoiruu, TEDxChinggisCity, TEDxYouthUlaanbaatar гэх мэт арав орчим лиценз бүхий үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Эдгээрээс хамгийн том, хамгийн олон хүнд хүрсэн үйл ажиллагаа бол Монгол улсын минь нийслэл хотын нэрээр нэрлэгдсэн TEDxUlaanbaatar юм. Одоо таныг эдгээр үйл ажиллагаануудаас биднийг ялгаж чаддаг болсон гэж итгэж байна шүү.
2. Хамгийн анх удаа Монголд зохион байгуулагдсан TEDx
TED-ийн илтгэлүүдэд маш дуртай бие биенээ танихгүй хоёр залуу Монгол нутгийн эсрэг хоёр талд “Бид үүнийг Монголд хийх хэрэгтэй” хэмээн ижил зүйлийг бодсоор нэгнийгээ олжээ. Тэд хэдэн сарын дараа TEDxUlaanbaatar арга хэмжээг зохион байгуулах албан ёсны эрхээ авснаар Монгол улсын түүхэнд анх удаа TEDx арга хэмжээг зохион байгуулсан юм.
3. 7-н жилийн туршлага
2011 онд TEDxUlaanbaatar үйл ажиллагааг анх удаа “Уламжлалаа дээдэлж, Ирээдүйг Бүтээе” уриан дор зохион байгуулж байсан бол түүнээс хойш өдийг хүртэлх хугацаанд 18 арга хэмжээг амжилттай зохион байгуулж, долоо дахь жилдээ та бүхний нулимсыг асгаруулан, сэтгэлд тань гал асааж, инээд хөөрөөр бялхаан, урам зориг, эрч хүчээр цэнэглэхээр бэлэн болоод байна.
4. Өргөн цар хүрээ
2011 онд бид 200 хүний багтаамжтай танхимд үнэ цэнэтэй санааг түгээсэн бол энэ тоо жилээс жилд өссөөр 2017 онд 1000 хүний багтаамжтай танхимыг дүүргэж чадсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээнд маань давхардсан тоогоор 5000 гаруй залуус оролцсон нь бидний хувьд маш үнэ цэнэтэй юм. Монгол орноо хөгжүүлэх, өөрчлөлтийг авчрах хүсэл эрмэлзэлтэй залуус нэмэгдэж байгаагийн нэг түрлэг, гүүр болсон арга хэмжээ бол TEDxUlaanbaatar гэдгийг бид оролцогчид, илтгэгчдийнхээ урмын үгээс мэдэрдэгтээ баяртай байдаг.
5. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө урагшилж, үйлдэл хийхэд тань туслагч
Маш олон хүмүүс TED-ийн илтгэлүүдээс урам зориг, эрч хүч авдаг. Гэхдээ тэдгээр олон хүмүүс үйлдэл хийж, төлөвлөгөө гаргаж, авсан урам зориг шигээ эрч хүчтэй байдаг уу? гэвэл ҮГҮЙ. Харин TEDxUlaanbaatar-ын хамт олон та бүгдэд урам өгч, зоригжуулахаас гадна өөрчлөхийг хүсдэг. Хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө урагшилж, үйлдэл хийхэд тань тусалмаар байна.
6. Яг цагтаа
Бид арга хэмжээ зохион байгуулагдахаас хагас жил орчмын өмнө бэлтгэл ажлаа эхэлдэг учраас зохион байгуулагчид, илтгэгчид, үзэгчдийн хүлээлт дүүрэн байдаг. Энэ хүлээлт, догдлолыг бид нэг секундээр ч хойшлуулахыг хүсдэггүй тул хөтөлбөрийг цагийн хуваарийн дагуу явуулдаг билээ. Хэрвээ та энэ жилийн арга хэмжээнд ирэхээр төлөвлөж байгаа бол цагтаа ирэхийг зөвлөж байна. Гоё сайхан зүйлээс хоцорчих ч юм бил үү?
7. Өөрчлөлтийн төлөөх хүсэл тэмүүллээрээ нэгдсэн зохион байгуулагчид
TED арга хэмжээг зохион байгуулагчид нь ашиг, нэр хүндийн төлөө бус өөрчлөлтийн төлөөх хүсэл тэмүүллээрээ зохион байгуулдаг. Бидний нэг хэсэг болох эрмэлзэлтэй маш олон сайн дурын залуучууд байдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээнд зохион байгуулагчаар оролцох хүсэлтэй 500 орчим хүсэлт ирснээс 20 сайн дурын ажилтанг сонгон авч багийн гишүүдээ бүрдүүлсэн. Та бүхэнд өндөр зохион байгуулалт, өвөрмөц илтгэгчид, урам зориг өгөх гайхалтай санаануудаар дүүрэн илтгэлүүдийг хүргэхээр бид дөчүүлээ ажиллаж байна.
8. Монголд өөр хаана ч байхгүй хөтөлбөртэй TEDxUlaanbaatar
Нэг өдрийн турш нийгэмдээ манлайлж, үлгэрлэн дууриаж буй хүмүүсийн илтгэлийг сонсож оюундаа хөрөнгө оруулангаа, илтгэгчид болоод оролцогчидтой танилцан, сэтгэл сэргээм урлагийн үзүүлбэр үзэж, амттай өдрийн хоол, санаанд оромгүй шинэ санаа, арга хэмжээний дараах үдэшлэг гэх мэт уйдах завгүй хөтөлбөрийг санал болгодог арга хэмжээ бол TEDxUlaanbaatar юм.
Энэ жилийн TEDxUlaanbaatar арга хэмжээ MOMENTUM уриатайгаар тавдугаар сарын 5-нд болох гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг ЭНД ДАРЖ авна уу!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх