MAMAMOO хамтлагийн гишүүн Solar шинэ сингл цомгоороо соло эргэн ирнэ


Т.Онон | YOLO.MN
2025-03-18

MAMAMOO хамтлагийн гишүүн Solar шинэ сингл цомгоороо соло эргэн ирэлт хийхээр бэлтгэж байна.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-нд Solar өөрийн сингл цомог "WANT"-ын гаргах хуваарь бүхий тизер зургийг нийтэлжээ. Тэрээр гуравдугаар сарын 19-нд "Coming Soon" постер гаргах бол цомгийн урьдчилсан захиалга гуравдугаар сарын 20-нд эхэлнэ.

Solar 'WANT' сингл цомгийнхоо тизерүүдийг цувралаар хүргэсээр, дөрөвдүгээр сарын 2-ны 18:00 цагт албан ёсоор гаргана.

#Solar #MAMAMOO