Esport-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг CS2 Austin major, АНУ-ын Техас Аустинд зургадугаар сарын 2-22-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Нийт шагналын сан 1 сая 250 мянган ам.доллар юм. Энэ бол цахим спорт сонирхогч болон CS2-ийн мэргэжлийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг билээ.
Уг тэмцээн үндсэн 4 шаттай. Нээлтийн шатны 16 багаас найм нь цааш шалгарч дараагийн 8 баг дээр нэмэгдэнэ. Үүнээс мөн 8 баг шалгарч тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ.
Дэлхийн чансааны тавд бичигдэж байгаа манай ‘'Mongolz’' баг сүүлийн гурван сарын турш нэг ч хожигдол амсаагүй ''Vitality'' болон хүчирхэг Mouz, Liqiud, залуу од Donk-ийг нэгтгэснээс хойш эрс сайжирсан Тeam Spirit багуудтай хамт тус тэмцээний гуравдугаар шатнаас өрсөлдөнө.
Одоогийн байдлаар оноолт гараагүй бөгөөд зургадугаар сарын 12-оос эхлэх юм.
Харин нээлттэй шатны тоглолтод манай улсын Chinggis Warriors баг дараагийн хоёрдугаар шатны эрхийн төлөө тоглож байна. Тэд эхний хоёр тоглолтоо HEROIC, Legacy багуудтай хийж 13-7, 13-10-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн.
Гэвч хасагдах шатны гурав дахь тоглолтод Бразил улсын Fluxo багийг буулган авснаар аялал нь цааш үргэлжилхээр болжээ. Тэдний дараагийн учраа Хятадын Lynn Vision баг аж.
Мөн erkaSt дасгалжуулагчаар ажиллаж буй Aвстралийн Fly Quest баг тус шатанд тоглож байна. Хоёр хожил нэг хожигдолтойгоор тэмцээнээ цааш үргэлжлүүлж байна.
Ийм том хэмжээний тэмцээнд Монгол улсаас анх удаа хоёр баг оролцох болсон нь онцлох үйл явдал болж байна.
Эх сурвалж: hltv.org , liquipedia, ggscore.com
Орчуулсан: Б.Төрбаяр
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!