\
“Tesla”-ийн ашиг, орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүй доод хэмжээнд хүрч буураад байна.
“Tesla” компанийн III улирлын санхүүгийн тайлан сул байсантай холбоотойгоор дэлхийн тэргүүн чинээлэг эрхэм Илон Маскийн хөрөнгө пүрэв гарагт 16.1 тэрбум ам.доллароор буурлаа.
Өдгөө 209.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Илон Маск “Teslа” компанийн 13 хувийг эзэмшдэг. “Tesla”-ийн тайлан тааруу гарсны дараа хувьцааны ханш нь 9.3 хувиар буурсан байна.
“Tesla” энэ онд автомашиныхаа загваруудын үнийг удаа дараа хямдруулсан нь тус компанийн ашиг, орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд байгаагүй доод хэмжээнд хүрч буурахад нөлөөлжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх