Охидын хамтлагийн гуравдугаар сарын нэр хүндийн жагсаалтыг IVE тэргүүллээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

БНСУ-ын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын эмэгтэй хамтлагуудын нэр хүндийн үнэлгээг зарлалаа!

Энэхүү үнэлгээг хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 9 хүртэлх хугацаанд цуглуулсан өгөгдлийг ашиглан хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн хамрах хүрээ, харилцан үйлчлэл болон олон нийтийн индексийн шинжилгээгээр тодорхойлсон байна.

IVE 6,213,599 оноотойгоор жагсаалтын тэргүүн байранд орсон бөгөөд өмнөх сараас оноо нь 5.26 хувиар өссөн байна.

IVE хамтлагийн түлхүүр үгсийн шинжилгээнд "REBEL HEART," "ATTITUDE," "IVE EMPATHY" зэрэг нэрс өндөр оноо авчээ.

Харин хамгийн их хамааралтай холбоотой үгсэд "record" (амжилт), "conquer" (байлдан дагуулах), "surpass" (даван туулах) зэрэг багтсан байна. Тус хамтлагийн эерэг-сөрөг сэтгэгдлийн харьцаа 93.98 хувийн эерэг хандлагатай гарчээ.

BLACKPINK 5,404,570 оноотойгоор гуравдугаар сард хоёрдугаар байрыг эзэлжээ.

aespa 3,972,981 оноотойгоор гуравдугаар байраа хадгалсан бол TWICE 2,431,268 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэв.

Эцэст нь, (G)I-DLE 2,280,137 оноотойгоор тавдугаар байрт жагсаж, өмнөх сараас оноо нь 14.76 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

  1. IVE
  2. BLACKPINK
  3. aespa
  4. TWICE
  5. (G)I-DLE
  6. Red Velvet
  7. OH MY GIRL
  8. KiiiKiii
  9. fromis_9
  10. Hearts2Hearts
  11. ITZY
  12. BABYMONSTER
  13. Apink
  14. LE SSERAFIM
  15. WJSN
  16. FIFTY FIFTY
  17. ILLIT
  18. H1-KEY
  19. MAMAMOO
  20. tripleS
  21. Dreamcatcher
  22. cignature
  23. Kep1er
  24. izna
  25. BBGIRLS
  26. Girl’s Day
  27. KISS OF LIFE
  28. KATSEYE
  29. UNIS
  30. MEOVV

#girls