Тайландын зэрлэг байгальд 2000 орчим заан амьдардаг. Тэдний нэг нь энэ долоо хоногт өхөөрдөм явдлын эзэн болж, олны хайрыг татжээ.
Тухайлбал, Тайландын хойд хэсэг дэх Чиангмай хотод зааны тугал бяцхан “гэмт хэрэг” үйлдэж байгаад баригдсан аж. Тэрээр тариалангийн талбайд нэвтрэн чихрийн нишингэ идэж байжээ. Ингээд тариаланч болон нутгийн иргэд гэрэл тусган ирж буйг мэдээд тэрээр нарийхан шонгийн ард нуугджээ. Үүнийг харсан хүмүүс зааны эл үйлдлийг өхөөрдөн хүлээж авч, цахимд түгээсэн байна.
Энэ зургийг анх арваннэгдүгээр сарын 16-нд Тайланд хэлээр бичсэн тайлбартайгаар нийтэлжээ. Улмаар олон мянган хүн өхөөрдөм зааны зургийг өөр өөрийнхөөрөө нэрлэн цахимд түгээж эхэлсэн аж.
Эх сурвалж: Bored Panda
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх