ҮЗЭХ: G-Dragon "DRAMA" дууны видео клипийг цацлаа


Т.Онон | YOLO.MN
2025-02-26

G-Dragon өчигдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 25-нд шинэ төрхөө танилцуулсан "DRAMA" дууны видео клипийг гаргалаа. Энэ нь түүний маш их хүлээгдэж байсан гурав дахь бүтэн цомог болох "Übermensch"-ийн дөрөв дэх дуу бөгөөд видео нь G-Dragon-ийн албан ёсны фэн хуудсууд болон YouTube сувгаар дэлхий даяар тархсан юм.

Фэнүүд нь G-Dragon-ын дахин тайзан дээр гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд тэрээр "Übermensch" дэлхий даяар хийх аялан тоглолтоо 2025 оны гуравдугаар сарын 29 болон 30-нд Өмнөд Солонгосын Гояан Спортын Комплекс дээр 18:30 цагт эхлүүлэх гэж байна.

#G-Dragon #DRAMA