БНСУ-ын Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa Монголд ирсний дараахан ярилцлага өглөө.
-Таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Монгол дахь фенүүдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Маргаашийн тоглолтдоо бүх чадлаа дайчлан гоё тоглолт болгохыг хичээнэ.
-Хамт тоглолтод оролцох уран бүтээлчдийн дууг сонссон уу?
-Одоогийн байдлаар мэдээлэл муу байна. Маргааш тоглолтдоо гоё хамт олныг бүрдүүлнэ гэж бодож байна.
-Ямар бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?
- Hwasa team буюу бүжигчдээ бүгдийг нь дагуулаад ирсэн болохоор гоё тоглолтыг үзүүлж чадна гэж итгэлтэйгээр хэлмээр байна.
-Хит дуунуудаа дуулах уу?
Би удаан хугацаанд Монголд ирээгүй. Тэр чинээгээрээ бүх хит дуунуудаа дуулах болно.
Мөн ерөнхий зохион байгуулагч: 333 Entertainment-аас мэдээлэл өглөө.
-Rosedust тоглолтод яагаад дан эмэгтэй уран бүтээлчид оролцож байгаа вэ?
-Валентинаар эмэгтэй нь эрэгтэйдээ шоколад өгдөг. Тэр утгаараа эмэгтэй артистууд та бүхэндээ бэлэг барьж байгаа юм.
-Дараагийн тоглолтуудаар өөр артистууд ирэх үү?
-Бид аль болох хийсэн ажлаа уламжлал болгоод явуулахыг хичээнэ. Солонгосын болоод дэлхийн одуудыг тэр дундаа уран бүтээлээ хийж байгаа идэвхитэй үе дээр нь авчрахыг зорьж байна. Түүний нэг жишээ нь Hwasa юм.
-Монгол уран бүтээлчид хэр удаан бэлтгэл хийсэн бэ?
- Бэлтгэлийг шинэ жилээс хойш хийж эхэлсэн. Манай эмэгтэй артистуудын стори, сошиал хуудсуудаар бэлтгэлийн үйл явцаас мэдээлээд явж байсан.
-Арын албаны ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Техникийн багийнхан дуугаралт болоод тайзны хувьд жил ирэх тусам дэлхийн стандарт руу нийцүүлэхийг хичээж ажиллаж байна. Өмнөх Your valentine, Super concert, Triple X шоунууд дээр ажилласан баг хамт олон ажиллаж байна. Энэ тоглолт дуу дуугаралт болоод тайзны хувьд супер болно гэж бодож байна. Үзэгч олон сэтгэгдлээ хэлэх байх.
-Баг бүрэлдэхүүний хувьд хичнээн хүн ажиллаж байгаа вэ?
-250 шахуу залуучууд ажилласан.
-Тоглолтын хаалга хэдэн цагаас нээгдэх вэ?
-Маргааш хаалга 17 цагаас нээгдэж тоглолт 19:30 цагаас эхэлнэ. Яармагийн түгрэл их учраас хаалгаа эрт онгойлгож байгаа. Эмэгтэй хүмүүс их ирэхээр байгаа учраас найруулгын хувьд аль болох өнгөлөг байлгахыг хичээж байна.
Өмнөд Солонгос улсын уран бүтээлч Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa, рэппэр Kisum болон Uka, Mrs M, Magnet Brain, Nene, Mvchi, Babynna, Namone зэрэг эмэгтэй уран бүтээлчдийн тоглолт маргааш бую 2025.02.15-нд “Steppe Arena”-д болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!