2022 оны Азийн наадмын хөтөлбөрт Esport, breakdance спортууд багтжээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-08-19

“Ханжоу-2022” буюу Азийн 19-р наадам 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод болно.

Тэгвэл энэ наадмын хөтөлбөрт анх удаа Esport (Электрон спорт), Breakdance (Бүжгийн спорт) гэсэн төрлүүд нэмэгдсэн байна.

Тус наадамд оролцох албан ёсны урилга наадмын маскотын хамт МҮОХ-нд иржээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж байна.

Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны баг тамирчид 40 спортын 482 төрөлд өрсөлдөх бөгөөд электрон, бүжгийн спортоос гадна хөлөгт тоглоомын төрөл анхаарал татаж байна.

Монголын улс 1974 оны Азийн наадамд анх байсан. Хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд монголчууд 31 спортоор 269 тамирчны бүрэлдэхүүнтэй орж, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртэж багийн дүнгээр 17-р байрт жагссан гэж МҮОХ-ноос мэдээллээ.

#Мэдээ #Сонин хачин #Спорт