Тейлор Свифт "Eras Tour" тоглолтынхоо үеэр Травис Келсийг тайзан дээр авчирч Лондонгийнхыг алмайруулжээ


Т.Онон | YOLO.MN
2024-06-24

Тэйлор Свифт Травис Келситэй "Instagram”-д хамтдаа авахуулсан зургаа нийтэлсэн нь хангалттай биш байсан бололтой.

Тэрээр ням гарагт Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон Эрас аялан тоглолтынхоо үеэр Келсиг тайзан дээр авчирлаа.

Хөлбөмбөгийн од Свифтийн "Tortured Poets Department" дууны үеэр гарч ирсэн юм. Травис Келси малгай, хар фрак өмссөн байсан бөгөөд Свифтийн гараас хөтлөн тайзан дээр гарч ирэхэд нь фенүүдийн дунд шуугиан дэгдэж, алга ташилт нижигнүүлэн угтсан юм.

Свифт “I Can Do it With a Broken Heart” дууны үеэр Келси рүү эргэж хараад үнсэлт илгээж байв.

Тэр дөрөвдүгээр сард гарсан “The Tortured Poets Department” хэмээх шинэхэн цомгийг зарим дууг Эрас аялан тоглолтдоо оруулжээ.

Бямба гарагт Уэльсийн хунтайж 42 насны төрсөн өдрөө тохиолдуулан түүний тоглолтыг үзсэн ба хунтайж Уильям болон түүний хоёр хүүхэд болох хунтайж Жорж, гүнж Шарлотта, Келси нар хамтдаа зургаа даруулжээ.

Энэхүү зураг нь Свифтийн "Instagram-н албан ёсны"  хуудсанд орсон Келсигийн анхны зураг юм.

Свифт болон Super Bowl-ийн гурван удаагийн аварга Келси нар есдүгээр сараас хойш хайр сэтгэлийн холбоотой байгаа аж.

Эх сурвалж: CNN

#Taylor Swift #оддын тухай #Eras Tour"