#CS2 Дэлхийн аварга Natus Vincere, Spirit, Vitality болон G2 зэрэг шилдгүүд өнжиж байгаа тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлал монголчуудын талд байна.
PGL-ээс зохиож буй CS2-ын 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн хоёрдугаар сарын 14-23-ны хооронд Румын улсын Клаж-Напока болон Бухарест хотуудад болно.
Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан бөгөөд Монголын "The MongolZ" оролцохоор зөвшөөрсөн юм.
Монгол залуусын эхний тоглолт маргааш 22:00 цагаас Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг байх юм.
Тэмцээнд дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг шилдгүүд оролцохгүй өнжиж байгаа бол "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглоно.
Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг playoffs шатанд шалгарна. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар болно.
Ялагч нь 400,000 ам.доллар авах бол ердөө оролцсоныхоо төлөө 12,500 ам.долларыг халааслах уг тэмцээнд монгол дасгалжуулагчтай Австралийн "FlyQuest" баг мөн оролцоно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!