#3x3 Эмэгтэй баг тоглолтын дундаас алдааны асуудалд орсноор Филиппинд 15-19 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.
3x3 сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур хотод үргэлжилж байна. Тэмцээний сүүлийн өдөр Монгол эмэгтэй шигшээ баг шөвгийн наймын тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийлээ.
Монголын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч тоглолтын дундаас алдааны асуудалд орсноор 15-19 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэй баг өчигдөр хэсгийн шатанд Тайванийг 21-14 харьцаагаар хожиж, Тайландад 11-17 харьцаагаар хожигдож хэсгээ тэргүүлсэн билээ.
Монголын эмэгтэй шигшээ баг 2024 онд хүрэл медаль хүртэж байв.
Эмэгтэй шигшээ баг: О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!