“Олон Улсын Өсвөрийн Энтрепренерүүдийн Уралдаан 2025” зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2025-02-11

Хүүхдийг Ивээх Сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар хамтран Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байна.

Энэ уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” төвөөс олон улсын түвшинд зохион байгуулдаг ба өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн дунд ахлах ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлээр зохион байгуулах гэж байна.

Хэн оролцох боломжтой вэ?

  • 14-19 насны дунд, ахлах ангийн сурагчид.
  • Баг бүр 3-8 хүртэлх гишүүнтэй байна.
  • Хэрхэн оролцох вэ?

Хиймэл оюун ухааныг боловсролын зорилгоор ашигласан ухаалаг технологи/ smart technology using AI for educational purposes сэдэвт бизнес санаагаа танилцуулсан 1 минутын видеог улсын тэмцээнд оролцох бол монгол хэлээр, олон улсын тэмцээнд оролцох бол англи хэлээр бэлтгэн, видеогоо youtube платформ дээр unlisted тохиргоотойгоор байршуулна.  Видеоны бүтэц 1) асуудал 2) шийдэл 3) санаагаа хэрхэн олсон талаар тайлбарлах.

Багийн мэдээлэл болон видеоны линкээ доорх Google form-г бөглөн бүртгүүлнэ.

Уралдааны үе шат:

Өсвөрийн Энтрепренеруудийн уралдаан үндэсний хэмжээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

Чухал огноо:

  • 2-р сарын 23 – Багууд материалаа ирүүлэх сүүлчийн өдөр
  • 3-р сарын 06 – I шатны шалгаруулалтын дүн зарлана
  • 3-р сарын 8,15, 22, 29-нд цахим сургалт
  • 4-р сарын 05  Үндэсний тэмцээн (Англи хэл, Монгол хэл дээрх тэмцээн)
  • 4-р сарын 14  Шалгарсан багууд олон улсын тэмцээнд бүртгүүлэх өдөр
  • 5-р сарын 17  Олон улсын тэмцээн

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Өсвөрийн Энтрепренерүүдийн Уралдаан 2025