Амьдрал чамд хоёр сонголт өгдөг


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Нэг жижиг хотод Жэйк гэдэг хүн амьдардаг байв. Тэрээр адал явдалт дуртай, шинэ зүйлийг туршиж үзэх дуртай байв. Нэгэн өдөр тэрээр ойролцоох уулаар явган аялал хийхээр шийджээ.

Тэр ойн жимд хүрч ирэхэд хоёр зам байв: нэг нь хүний хөлөөр нилээн гишгэгдсэн тодоос тод зам нөгөө нь хүн тун бага явдаг бололтой, өвс ихтэй бүдэг зам байв. Тэрээр сониуч зандаа хөтлөгдөн урьд өмнө хэзээ ч олдоогүй зүйлд хүрч магадгүй гэж бодон өвс ихтэй замаар явахаар шийдэв.

Тэр гүн рүүгээ орох тусам үндэс, бутанд бүдэрч, замаа алдаж эхлэв. Хэдэн цаг тэмцсэний эцэст тэрээр оргилд хүрчээ. Харин оргилд гарсан хойноо байгалийн үзэсгэлэнт газар руу ямар ч төвөггүйгээр хялбар замаар гарч ирж болох байсныг харав.

Маргааш нь Жэйк мөн л адал явдалд дуртай найз Саратайгаа уулзлаа. Сара түүнд тэр ууланд авиралт хийсэн тухайгаа ярив.

"Би аль замаар явбал дээр гэдгийг мэддэг хүмүүсээс асуусан. Тэд надад өвстэй ихтэй бүдэг замаар явах хэрэггүй гэж зөвлөсөн, учир нь тэр зам хэтэрхий урт юм байна лээ."

Жэйк үүнийг сонсоод бусад хүмүүсийн түүхээс сургамж авах боломжтой байжээ гэдгийг ойлгов.

Амьдрал чамд хоёр сонголт өгдөг: Чи хичээлээ амархан сур, эсвэл хэцүү аргаар сур.

Хэцүү арга бол бүтэлгүйтэл ихтэй гэхдээ бүтэлгүйтлээс суралцах нь ойлгомжтой. Харин хялбар арга бол бусдын буруу алхмаас суралцах явдал юм.

“Ухаалаг хүмүүс алдаанаасаа суралцдаг. Харин жинхэнэ хурц хүмүүс бусдын алдаанаас суралцдаг.”
Brandon Mull

Эх сурвалж: medium 

#зөвлөгөө #мэдэхэд илүүдэхгүй