BLACKPINK-ийн "Pink Venom" дууг "Music Bank" хөгжмийн нэвтрүүлгээс хаслаа


Б.Дариа | YOLO.MN
2022-09-05

Өнөөдөр буюу ердүгээр сарын 5-ны өдрийн мэдээлснээр BLACKPINK хамтлагийн хамгийн сүүлд гаргасан "Pink Venom" дууг KBS телевизийн хөгжмийн хяналтын хороо стандартыг зөрчиж буй цацахад тохиромжгүй дуу гэж үзэн "Music Bank" чартаас хасжээ.

Наймдугаар сарын 24-ний өдөр тус хорооноос ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь дууны үгэнд брендийн нэрийг оруулах зэрэг өргөн нэвтрүүлгийн стандартын 46 дугаар зүйл заалтыг зөрчсөнтэй холбоотой гэж үзсэн байна.

Music Bank нь Солонгосын томоохон хөгжмийн нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд KBS World-р дамжуулан зуу гаруй оронд цацдаг байна. 

Эх сурвалж: Allkpop

 

#Мэдээ