Одууд эцэг эхтэйгээ хэр адилхан бэ


Т.Онон | YOLO.MN
2025-03-25

Генетик нь маш сонирхолтойгоор ажилладаг. Зарим одууд эцэг эхийнхээ нэгтэй тун төстэй байхад, зарим нь өвөө, эмээ, авга, нагац нартайгаа илүү адил байдаг.

1. Майя Хоук

Майя Хоук өөрийгөө өсөж буй од гэдгээ баталсаар байна. Гэсэн хэдий ч тэрээр алдартай жүжигчин эцэг эх болох Ума Турман, Итан Хоук нараас авсан заавар, зөвлөгөөндөө талархсаар байдаг. Тэрээр 1998 оны 7-р сарын 8-нд төрсөн бөгөөд эцэг эх нь анх Gattaca киноны зураг авалтын үеэр танилцсанаас хоёр жилийн дараа мэндэлжээ. Түүний өвөг дээдэс дунд Англи, Герман, Шотланд-Ирланд, Шотланд, Швед, Дани, Корнволын угсаатан багтдаг.

2. Мэрайя Кэри

Энэ үзэсгэлэнт дуучин бол Америкийн иргэд болох Альфред, Патрисия нарын охин юм. Түүний аав Африк-Америк болон Венесуэл гаралтай, харин ээж нь Ирланд гаралтай.

3. Чарльз Мелтон

Аляскад төрсөн энэ царайлаг жүжигчин нь Европ болон Азийн гаралтай. Түүний аав Англи гаралтай, харин ээж нь Солонгос хүн юм.

4. Бейонсе

Техаст төрсөн Бейонсе нь Африк гаралтай аав, холимог угсааны ээжтэй. Түүний арьстны онцлог нь Африк, харин угсаатны хувьд Америкийн Хар арьст хүн гэж тооцогддог.

5. Зендая

Энэ залуу, авьяаслаг жүжигчин нь Африк-Америк угсаатай бөгөөд эцгийнх нь тал Нигери гаралтай бол ээжийнх нь тал Герман, Шотланд гаралтай. Түүний ээж багш байсан бөгөөд California Shakespeare Theater-т ажиллаж байжээ. Энэ нь Zendaya-гийн жүжигчний карьер эхлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Аав нь биеийн тамирын багш, дасгалжуулагч байсан. Тэрээр мөн Zendaya-гийн менежерээр ажиллаж байсан.

6. Жэйсон Момоа

Жэйсон Момоа нь сонирхолтой угсаа гаралтай. Түүний аав Хавайн уугуул бол ээж нь Герман, Ирланд гаралтай. Мөн тэрээр ээжийнхээ талын өвөг дээдэс нь АНУ-ын уугуул Паунээ омгийнхон болохыг онцлон дурдсан байдаг. Тиймээс тэр нутгийн уугуул иргэдийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцдог.

7. Крисси Тайген

Энэ үзэсгэлэнт бүсгүй бол алдартай загвар өмсөгч, нөлөөлөгч, бизнес эрхлэгч юм. Генетикийн гайхамшгаар тэр үнэхээр өвөрмөц, гоо үзэсгэлэнтэй төрсөн. Түүний аав Норвегийн гаралтай Америк хүн, харин ээж нь Тайландын уугуул.

8. Дуэйн Жонсон

"The Rock" хэмээх хочтой Дуэйн анх бөхийн спортод хүч үзэж, хожим нь киноны од болжээ. Бөхийн спорт түүний гэр бүлд гүн гүнзгий удамшсан. Түүний аав Ирланд гаралтай Африк-Канад хүн байсан бөгөөд өнгөт арьстнуудын дунд анхны дэлхийн аварга болсон. Харин ээж нь Самоа гаралтай байсан бөгөөд өвөө, эмээ нь хоёулаа энэ спортын нэр хүндтэй хүмүүс байжээ.

9. Ванесса Хаженс

Ванессагийн эцэг тал Ирланд, Франц, уугуул Америк угсаатай бол эх тал нь Ази гаралтай. Түүний ээж Филиппиний уугуул хүн юм.

10. Меган Маркл

Сассексийн гүнгийн ахайтан Меган Маркл бол үнэхээр өвөрмөц гоо үзэсгэлэнтэй нэгэн. Судлаачид түүний царайг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийн нэг хэмээн үнэлсэн бөгөөд түүний царайны харьцаа бараг төгс гэнэ. Тэрээр холимог угсаагаараа бахархдаг бөгөөд эцэг нь Герман, Англи, Ирланд гаралтай Америк хүн, харин эх нь Нигери гаралтай Африк-Америк хүн юм.

11. Киану Рийвс

Ливанд төрсөн Киану Рийвс нь Хятад, Хавай, Европ гаралтай. Тэр АНУ, Канад, Их Британийн иргэншилтэй бөгөөд олон улсын түвшинд ажиллаж, амьдарч иржээ.

12. Холли Берри

Жүжигчин Холли Берри мөн холимог угсаатай. Түүний аав, ээж хоёр нь нэгэн эмнэлэгт ажиллаж байхдаа танилцсан бөгөөд аав нь туслах, ээж нь сувилагч байжээ. Холлигийн аав Африк-Америк угсаатай бол ээж нь Английн Ливерпүүлээс гаралтай цагаан арьст хүн юм.

13. Жесси Уильямс

Тэр People сэтгүүлийн "Хамгийн царайлаг эрчүүд"-ийн жагсаалтад багтаж байсан бөгөөд хар бор арьс, хөх нүдээрээ олон хүний сэтгэлийг татдаг. Тэр Grey’s Anatomy киноны Жэксон Эйверигийн дүрээрээ алдартай болсон.

Эх сурвалж: Bright Side

#Генетик