Papa Roach хамтлаг “Even If Kills Me” гэх цоо шинэ дуугаа цацлаа


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-01-23

Papa Roach хамтлаг сүүлийн 3 жилийн хугацаанд гаргаж буй анхны бие даасан “Even If It Kills Me” нэртэй цоо шинэ дуугаа цацлаа. Энэхүү дуу нь тус хамтлагийн хамгийн сүүлийн цомог буюу 2022 оны "Ego Trip" цомогт багтан оржээ.

Энэ дуугаа  2025 оны Европын аялан тоглолтоо албан ёсоор эхлүүлэхийн өмнө цацагдан гаргажээ байна. Мөн  1-р сарын 21-нд Берлин хотноо болсон тоглолтын тасалбар нь бүрэн зарагдсан тоглолтын дараа цацаж байгаа юм.

Энэ бие даасан дуугаа тэдний  албан ёсны агентлиг болох New Noize Records/ADA-аар гаргажээ. “Even If It Kills Me" дуу нь Papa Roach хамтлагийн 2024 онд Carrie Underwood-тай хамтран гаргасан "Leave A Light On (Talk Away The Dark)" дууны үргэлжлэл юм.

 

Эх сурвалж: Papa Roach

#Papa Roach #Even If Kills Me