Цахим хэрэглээ гэж юу вэ?
Цахим хэрэглээ нь компьютер, гар утас гэх мэт технологийн төхөөрөмжийг ашиглан интернетээр дамжуулж мэдээлэл олж авах, харилцах суралцах, ажиллах, тоглох зэрэг үйлдлүүдийг хэлнэ. Сошиал медиа ашиглан онлайн сургалт авах, контент бүтээх, худалдан авалт хийх зэрэг нь орчин үед өдөр тутмын салшгүй хэсэг юм. Гэвч цахим хэрэглээн зохисгүйгээр хэт их хэрэглэх нь эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Өсвөр насныханд цахим орчин нь тэдний биеийн эд эрхтэн мэт маш чухал байр суурь эзэлдэг болж өдөр тутмын амьдралын хэв маяг, харилцаа, чөлөөт цаг гээд олон зүйлстэй цахим орчин салшгүй уялдаатай болж байгаа билээ. Энэ нь цахим орчинд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, урам авах, бусдаас суралцах боломж олгодог ч, буруу ашигласан тохиолдолд сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлдөг байна.
Цахим орчны өнөөгийн байдал
Интернет нь дэлхий нийтийн харилцаа, мэдээлэл солилцоо, бизнес, боловсрол, энтертаймент зэрэг бүхий л салбарт асар их нөлөө үзүүлж нийгмийн бүхий л давхаргын амьдралын салшгүй хэсэг болж байна. Дэлхийн хүн амын 65%-аас илүү нь интернет хэрэглэгч болж, өдөр тутмын амьдралдаа цахим орчныг ашиглаж байна. Өндөр хөгжилтэй орнуудаас гадна хөгжиж буй орнуудад ч интернетийн нэвтрэх түвшин нэмэгдсээр байна. Сүлжээний шинэ дэвшлүүд интернетийн хурдыг нэмэгдүүлж, үүлэн технологийг илүү хүртээмжтэй болгож байна. Цахим орчин нь дэлхийн хөгжлийг түргэсгэж, мэдлэгийн түвшинг өөрчлөх хүчтэй хэрэгсэл болж байна.
Монголын цахим хэрэглээ
Өсвөр насныханд үзүүлэх эерэг нөлөө:
Цахим орчин нь өсвөр насныханд олон эерэг нөлөө үзүүлдэг тэдний боловсрол, харилцаа, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний хөгжилд асар их боломжуудыг нээж өгдөг. Орон нутаг болон хотын төвөөс алслагдсан дүүргийн хүүхдүүд цахим сүлжээгээр онлайн сургалт болон цахим хичээлүүдэд хамрагдсанаар тэгш боловсрол авах боломжийг олгодог. Нэг үгээр цахим орчин нь өсвөр насныханд олон талын мэдлэг олж авах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох, өөрийгөө илэрхийлэх зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. Эдгээр боломжийг ашиглахын тулд тэдэнд цахим орчныг зохистой ашиглах талаар зөвлөгөө, чиглүүлэг өгөх нь чухал юм.
Бодит жишээ: Программчлал суралцсан өсвөр насны хүү Анандын түүх.
Өсвөр насны хүү Ананд 17 настай программчлалд сонирхолтой болж, YouTube-ээс Python хэлийг суралцжээ. Түүний энэ хичээл зүтгэл интернэтээс олж авсан сургалтын видео болон онлайн сургалтуудын тусламжтайгаар хөгжиж, тэрээр сургуулийнхаа мэдээллийн технологийн олимпиадад түрүүлсэн. Одоо тэр өөрийн ангийнхандаа программчлал зааж, ирээдүйд технологийн чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй болжээ.
Сөрөг нөлөө: Тэгвэл сайны хажууд саар шиг хяналтгүй хэрэглээ, зохисгүй ашиглалт нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Өсвөр насныхан олон нийтийн сүлжээнд донтсоноор анхаарал төвлөрөх чадварыг сулруулж, сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлдөг. Олон нийтийн сүлжээнд доромжлол, шүүмжлэл, гадуурхалд өртөх нь сэтгэл зүйн хямралд орж болзошгүй. Мөн хүмүүсийн амжилт, үзэл бодолтой өөрийгөө харьцуулж, өөрийгөө дутуу үнэлэх зэрэг нь нөлөөлөх боломжтой. Цахим орчны сөрөг нөлөө нь өсвөр насныхны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, боловсролд сөргөөр нөлөөлж, ирээдүйн хөгжилд саад учруулж болзошгүй. Зөв зохицуулалт, хяналттай хэрэглээ нь цахим орчны сөрөг нөлөөг бууруулах гол түлхүүр юм.
Бодит жишээ: Сошиал медиагийн дарамтаас болж өөртөө итгэх итгэлээ алдсан
Хүүхдүүд өөрийгөө таних, бусадтай харьцах, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зохицуулах чухал үе шатыг туулдаг тул цахим хэрэглээ тэдний сэтгэл зүйд нөлөөлөх нь зайлшгүй. хэн нэгнээс доромжлол, дарамт (кибер дээрэлхэл) амсах нь хүүхдийн сэтгэл зүйд хүнд шарх үлдээж, сэтгэл гутралд оруулах аюултай.
Хэдийгээр цахим орчин нь харилцааны хэрэгсэл болдог ч бодит амьдрал дахь харилцааг орлож чадахгүй учир үр дүнд нь хүүхэд ганцаардалд автаж нийгмээс тусгаарлагддаг.
“Төгс” дүр бүтээсэн хүмүүсийн төрхийг байнга харах нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, сэтгэл санааны гутрал үүсгэж өөртөө итгэх итгэлийг бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогдогсон.
Like, share зэрэг үзүүлэлтэд хэт ач холбогдол өгснөөр түгшүүр төрж, бусдын хүлээлтэд нийцэх гэж хичээх дарамтад ордог.
Хуурамч мэдээлэл, муу нөлөөтэй контент
Хуурамч мэдээлэл, хүчирхийлэл, садар самуун гэх мэт зохисгүй агуулгад өртөх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, үзэл бодолд нь буруу чиглэл өгөх эрсдэлтэй. Цахим орчин нь өсвөр насныхны сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд эерэг болон сөрөг үр дагавар нь тухайн хэрэглээний зохистой байдлаас хамаардаг. Хүүхдийн цахим орчны хэрэглээг зөв зохицуулж, дэмжлэг үзүүлснээр тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах боломжтой.
Интернэтийг зөв зохистой ашиглах нь оюун санаа, сэтгэл зүй, нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлж, сөрөг үр дагавраас хамгаалах арга замын нэг. Өдөрт цахим орчинд зарцуулах тодорхой цаг тогтоож дэлгэцийн цагийг хянаж, унтах, хичээл хийх, амрахад нөлөөлөхгүй байхаар зохицуулахаас гадна мөн Qustodio, Norton Family, Google Family Link гэх мэт эцэг эхийн хяналтын аппликэйшн програмууд ашиглан цахим хэрэглээг хянах боломжтой юм.
Цахим орчныг зөв зохистой ашиглах соёл төлөвшсөнөөр хүүхдүүдэд илүү үр бүтээлтэй, эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой.
Цахим дээрэлхэлт нь далд хэлбэрээр явагдаж, аажмаар илэрдэг учир бие махбодийн дээрэлхэлтээс илүү хүнд сэтгэл зүйн хямралд ордог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх