Унгар улсын Будапешт хотноо 2018 оны анхны Олон улсын циркийн жүжигчдийн тэмцээн болж, өчигдөр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Циркийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюссертэй "Troupe Nomuna" циркийн жүжигчид оролцож, нийлбэр оноогоор хамгийн өндөр оноог авч, "АЛТАН ЦОМ"-ын эзэд боллоо.
Монгол улсад акробат үсрэлтийн төрлөөр буюу шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Монголын үндэсний циркийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид олон улсын тэмцээнээс анхны "Алтан цом"-ыг 2012 онд эх орондоо авчирч байсан юм.
"Troupe Nomuna" циркийн авьяаслаг, чадварлаг залуус европийн орнуудаар айлчлан тоглохын зэрэгцээ сүүлийн гурван жилийн дотор олон улсын циркчдийн тэмцээн уралдаанаас 2 Гран При, 6 Алтан цом, 1 Мөнгөн цомыг гардаж чаджээ.
Ийнхүү Монгол циркчдийн авьяас чадвар олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж, амжилтын буухиа үргэлжилсээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх