Олон улсын хэрэглэгчийн өдөр гуравдугаар сарын 15-нд тохионо. Уг өдрийг тохиолдуулан улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бүхий л сургуульд "Хэрэглэгчийн эрх" сэдэвт нээлттэй хичээлийг оруулах чиглэл, албан даалгаврыг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүллээ.
Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулалгүйгээр ЕБС-ийн бүх ангийн сурагчдад сургуулиудын хичээлээс гадуурх цаг, амьдрах ухаан зэрэг боломжит цагтаа энэ хичээлийг оруулах чиглэл өгсөн байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг таниулах, Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын үйл ажиллагаа, "Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад тулгамдөж буй асуудал' зэрэг онолын материалд тулгуурлан нэг цагийн хичээлийн агуулгыг гаргахыг үүрэг болгожээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх