Өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 25-нд 19:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock Center"-д Vandebo хамтлагийн "Намайг тоо" тоглолт болно.

"White Rock Center" энд байна шүү.
smiley

Мөн та ЭНД дарж хайлтын хэсэгт ухаарал.дүрэмт.уянгалаг гэж бичээд энэхүү байршлыг олох боломжтой.
Тоглолт 19:00-23:00 цагийн хооронд үргэлжлэх тул дулаан хувцаслаарай, залуусаа.
19:00 цагийн байдлаар -2 градус, 23:00 цагийн байдлаар -7 градус байх тул тоглолтоо тараад даарав аа.
heart
НАСНЫ ХЯЗГААР: 13+
ТАСАЛБАРЫН ҮНЭ: 25,000₮ (ЭНД дарж тасалбараа худалдан аваарай.)
УРИЛГААР:
- Энэрэл (Opozit)
- Big Gee
- Lil Thug E
- Ginjin
- Fla
- Speedy
- Tomm
- Wondha Mountain
Тэд өнгөрсөн есдүгээр сарын 29-нд өөрсдийн хоёр дахь цомог болох "Намайг тоо" цомгийн нээлтээ хийсэн билээ. Тус цомог нь 21 дуутай.
- Та Vandebo хамтлаг анх хэрхэн үүссэн талаар одоог хүртэл сонсоогүй байгаа юм биш биз? Тийм бол дараах бичлэгийг үзээрэй.
EBO: "Жоохон муухай аашлахаа болиорой л гэж хэлмээр байна
cheeky"
VANDE: "Надад муухай ааш ... байгаа
laugh"
- Анхны дуугаа яагаад хийх болсон талаараа ч мөн хуваалцжээ.
EBO: "Тэр охин бол байнга сонсдог байсан байх гэж бодож байна
smiley"
VANDE: "Үгүй ээ, тэр охинд сонсгоё ч гэж бодоогүй л дээ
frown"
- Ebo дууны аяа хэрхэн хийдэг вэ?
EBO: "Энэ дуу маань гоё болно оо
wink"
- Ebo-гийн хийсэн аян дээр Vande "Freestyle" хийлээ!!
enlightened
VANDE: "Chanel орсон ч надаас хөдөлмөр үнэртэнэ
Мөртүүд урсана яг л Орхон гол шиг үргэлж үертэй"
- Big Gee, Энэрэл хоёр Vandebo-гийн талаар юу хэлэв??
- Vandebo-г амьтантай зүйрлэвэл?
BIG GEE: "Яахыын бээ /инээв/ Үгүй ээ, яахын яахын /инээгээд л байв/
laugh"
ЭНЭРЭЛ: "Хүний мах иддэг амьтан гэж авссссс
cheeky"
Бичлэгүүд таалагдсан гэж найдаж байна. Ингээд орой 19:00 цагаас "White Rock Center"-д уулзацгаая.
kiss
Эх сурвалж: Vandebo (Facebook Page)

11064






