Франц Улсад сар гаруй үргэлжилсэн жагсаал олон нийтийг хамарч, улмаар өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт эмх замбараагүй байдал дэгдлээ. Энэ нь ард түмэн эрх баригчдад итгэл алдарсны шинж гэж 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен мэдэгдсэн байна.
"Манай хот, гудамж, бидний эх орон хэрцгийлэл, тонуулд өртөж эрэмдэг болохыг бид харлаа. Эрх баригчдад итгэх итгэл нэгэнт алдарсныг бид харж байна" хэмээн Ле Пен мэдэгджээ.
Аравдугаар сарын 17-ны өдөр болсон эсэргүүцлийн жагсаалд 500 мянга гаруй хүн оролцож, улмаар жагсаал эмх замбараагүй байдалд шилжсэн.
Эмх замбараагүй байдлын улмаас хууль сахиулах байгууллагын 600 гаруй алба хаагч гэмтэж бэртжээ. Түүнчлэн материаллаг хохирол ихээр учирсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Бараа бүтээгдэхүүний үнэ, амьдралын өртөг өссөнийг эсэргүүцсэн энэхүү жагсаалд Франц даяар нийт 550 мянга орчим хүн оролцож, улмаар үймээн дэгдээсэн хэргээр 2000 хүнийг баривчилжээ.
Эх сурвалж: Reuters ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн



345











