Энтимема эрдэм шинжилгээний клубээс "Эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаан"-г зарлалаа.
Үндэслэл: Оюутны чөлөөт сэтгэх, асуудалд шүүмжлэлтэй хандах, хууль эрх зүйг бүтээлчээр судлах эрмэлзлийг хөгжүүлэх, эрх зүйн сэтгэлгээний логик гаргалгаа, шинжлэх ухаанч судалгааны арга зүйг хөхүүлэн дэмжих, түүнчлэн ирээдүйн хуульчдын оюун санааны болон эрдэм шинжилгээний судалгааны ажилд хувь нэмэр оруулахад үндэслэнэ.
Хамрах хүрээ: Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд.
Сэдэв: “Үндсэн эрхийн хэрэгжилт: (Өнгөрсөн ба одоо)”
Тавигдах хэлбэрийн шаардлага:
- Цаасны хэмжээ А4
- Мөр хоорондын зай 1.5
- Үсгийн фонт: Arial
- Үсгийн өндөр: 12- Цаасны дээд доод талаас 2 см, зүүн талаас 3см, баруун талаас 1.5см хэмжээ авсан байх
- Хуудасны тоо 12-аас доошгүй/ бүтээлийн нүүр болон хавсралтыг оролцуулахгүй/
- Hүүрнээс бусад хуудсанд оюутны болон овог, нэр, сургууль, анги бичигдээгүй байна.
- Эрдэм шинжилгээний бүтээлийн төрлөөс үл хамааран зохиогчийн эрхийг нэн тэргүүн хүндэтгэн үзэж эшлэл, зүүлт авсан байна.
Илтгэл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 30-ны 23:59 цаг хүртэл.
- Илтгэлийн зохиогч нь 2-оос илүүгүй хүн байна.
Бүртгэл, илтгэл илгээх хаяг: entimema.esh@gmail.com
Холбоо барих: 9492484, 99179668


100











