Оюутан залуусын судалгааны ажлыг дэмжих, хээрийн судалгааны туршлага, судалгааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал болон гурван төрлийн бүтээлийн уралдаан зарлажээ. Уг арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар (WWF Mongolia), Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний бага хурал
Судалгааны ажлын хураангуй болон удирдагч багшийн тодорхойлолтын хамт материалыг арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал хүлээн авна. Шалгарсан 30 судалгааны ажлыг хурлын үеэр хэлэлцүүлэх юм.
“Миний судалгааны тэмдэглэл” нийтлэлийн уралдаан
Оролцогчид хээрийн судалгааны үеэр хийсэн ажиглалт, олж мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлагаа нийтлэл болгон бичиж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг дуустал илгээх боломжтой.
“Миний дуранд буусан гэрэл зураг” уралдаан
Байгаль, амьтан, ургамлын сэдэвт өөрийн авсан гэрэл зургаа арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал илгээж, уралдаанд оролцох боломжтой.
Хурлын болон материал илгээх мэдээлэл
- Материал хүлээн авах цахим шуудан: sudlaachoyutan@gmail.com
- Хурлын огноо: 2026 оны арванхоёрдугаар сарын 5
- Эхлэх цаг: 09:00
- Байршил: МУБИС-ийн төв байр, 300 тоот
Уралдаан болон эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй хүмүүс тавигдах шаардлага, шалгаруулалтын журам, шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчдын нийтэлсэн постеруудаас авах боломжтой.
Эх сурвалж: WWF Mongolia



357











