БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран Монгол, Хятад хоёр орны найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхний дүрслэх урлаг, гар урлал, уран бичлэгийн авьяас чадварыг нээн хөгжүүлж хоёр орны бичиг, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Өнгөөр урласан нөхөрлөл” хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг олон улсын хэмжээнд зарлалаа. Авьяаслаг хүүхэд багачууд та бүхнийг оргоноор оролцохыг урья.
Ерөнхий боловсролын сургуулийн 1–12 дугаар ангийн сурагчдад нээлттэй уг үзэсгэлэн уралдаан нь хүүхэд бүрийн урлан бүтээх сэтгэлгээг дэмжих зорилгоор 4 төрөл, 4 насны ангиллаар зохион байгуулагдаж байна.
ХАМРАХ ХҮРЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн 1–12 дугаар ангийн сурагчид.
БҮТЭЭЛИЙН СЭДЭВ
- 6–8 нас: Миний төсөөллийн Хятад орон
- 9–11 нас: Миний мэдэх Хятад орны гайхамшигт соёл
- 12–14 нас: Монгол, Хятад орны мөнхийн нөхөрлөл
- 15–18 нас: Илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хөгжих хоёр орны нөхөрлөл
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
- Хүлээн авалт эхлэх огноо: 2026.11.16
- Эцсийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цаг хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн байранд биетээр хүлээн авна.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Уран зургийн бүтээл нь А3 хэмжээтэй байх.
- Гар урлалын бүтээлд хэмжээ хамаарахгүй.
- Бүтээлийн ар талд: бүтээлийн нэр, оролцогчийн овог нэр, сургууль, анги, нас, харилцах утасны дугаар зэрэг мэдээллийг тодорхой бичнэ.
- Үнэлгээг эх загварын өвөрмөц байдал, өнгөний зохицол, гүйцэтгэлийн чанар болон өгөгдсөн сэдвийг хүндэтгэлтэйгээр тусгасан байдлыг үндэслэн хийнэ.
- Үндэсний бэлгэ тэмдэг, туг далбаа, газар зүйн нэршлийг зөвхөн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөнөөр дүрсэлсэн байх.
Санамж: Хугацаандаа ирүүлээгүй бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.
Уралдааны шилдэг бүтээлүүдээр өнгөт хэвлэмэл каталог хийгдэж, олон нийтэд сурталчлан таниулна.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ, үзэсгэлэнгийн нээлт 2027 оны 01 дүгээр сард Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ORD” Арт галерейд болно. Нийт бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд 20 хоногийн турш нээлттэй дэлгэгдэнэ.
Зохион байгуулагч:
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:
Уран бүтээл хүлээн авах утас: +976 11-325703, +976 99873578
Үйл ажиллагаа хариуцсан ажилтан: +976 80088377, +976 80503069
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-2, Хүүхдийн Урлан Бүтээх Төв
Мэдээллийн холбоос: https://www.facebook.com/share/p/1N4a7cPVNQ/






124











