Өдөр бүр бид асар их мэдээллийн дунд амьдарч байна. Харин тэдгээрийн аль нь үнэн бодит, аль нь худал, төөрөгдүүлсэн бэ? Мэдээллийн чанарыг хэрхэн зөв үнэлж, мэдээллийн эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах вэ?
Эдгээр асуултад шинэлэг шийдэл эрэлхийлж, өөрийн санааг бодит бүтээл болгохыг хүсэж байгаа залуусыг HACKMIL 2026 хакатонд оролцох боломжтой.
Хэвлэлийн Хүрээлэн, Үзэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Европын Нэгдэл (European Association for Viewers’ Interests - EAVI)-тэй хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” (2026-2028) төслийн хүрээнд “HACKMIL 2026”хакатоныг зохион байгуулж байна.
ЯМАР ГАРЦ ШИЙДЭЛ ОЛОХ ВЭ?
- Худал, төөрөгдүүлсэн мэдээллийг танихад туслах шинэлэг шийдэл
- Мэдээллийн чанарыг үнэлж, зөв мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахад чиглэсэн бүтээл
- Цахим орчинд мэдээллийг шүүн тунгааж, хариуцлагатай ашиглахыг дэмжих төсөл, санаачилга
ЯМАР ТӨРЛИЙН БҮТЭЭЛ ХИЙХ ВЭ?
- Контент / Подкаст, Богино видео /
- Асуудлыг тодорхойлж шийдсэн кампанит ажил
- Сургалтын хэрэглэгдэхүүн
- Аппликейшн, тоглоом гэх мэт
ХАМРАХ ХҮРЭЭ
- 18-25 насны оюутан, залуучууд
- Бүртгүүлсэн багуудаас шалгарсан 7 хүртэлх баг оролцох боломжтой.
- Баг бүрдүүлэн оролцох боломжтой (Нэг баг 4 гишүүнтэй байна.)
- Ганцаарчлан бүртгүүлсэн ч болно. Хэрэв тийм бол бусад бие даан оролцож байгаа залуучуудтай хамт баг болоод оролцоорой. ?
ШАГНАЛЫН САН
- Тэргүүн байр — 3,000,000 төгрөг
- Дэд байр — 1,000,000 төгрөг
ХААНА, ХЭЗЭЭ
Хакатоны талаарх мэдээлэл өгөх уулзалт
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 23
- Цаг: 16:00-18:00
- Байршил: Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв
Эхлэх: 2026 оны 10 дугаар сарын 26, 08:30
Дуусах: 2026 оны 10 дугаар сарын 27, 14:00
Төгс санаа хүлээх хэрэггүй харин асуудлыг олж хардаг, шийдэл эрэлхийлдэг, өөрчлөлт бүтээх хүсэлтэй байхад болно доо. Багаар хамтран ажиллаж, илүү хариуцлагатай, эрүүл мэдээллийн орчныг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/N6AjWkz4oUxfYZDS9
Бүртгэл хаагдах хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 21-ний 23:59 цаг





134











