Абу-Даби хотноо болсон АНУ, ОХУ, Украины гурван талт хэлэлцээ хоёр өдөр үргэлжилж, 11 дүгээр сарын 11-ний өдөр өндөрлөлөө.Хоёр дахь өдрийн хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн байна.
Энэ удаагийн хэлэлцээгээр ОХУ, Украин улс олзлогсдыг олноор нь солилцох талаар тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнчлэн, АНУ-ын зуучлалтай хэлэлцээний үеэр Украины тал байлдааны ажиллагааг зогсоох санал тавьсан, гагцхүү гал зогсож байж Европ дахь аюулгүй байдлын системийг хэлэлцэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Гэвч энэ асуудал дээр талуудын байр суурь зөрүүтэй байсан гэж эх сурвалжууд онцолжээ.
Хэлэлцээний эхний өдөр талууд “1000-ыг 1000-аар” эсвэл “1500-г 1500-аар” гэсэн хэлбэрээр цэргийн олзлогсдыг солилцохын дээр нутаг дэвсгэрийн асуудал ч хөндөгдсөн гэж Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна. Түүний мэдэгдсэнээр, газар нутгийн асуудал дээр хоёр тал харилцан адилгүй байр суурьтай байгаа аж.
Абу-Даби хотноо хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээний дараа Цагаан ордны тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москва болон Киевийг зорьж, талуудын төлөөлөлтэй уулзаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энд дуулгахад, Абу-Даби хотноо зохион байгуулагдсан хэлэлцээ нь ОХУ, Украин 2026 оны 02 дугаар сараас хойш болж буй анхны хэлэлцээ юм.
Эх сурвалж: Axios, Reuters, DW, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн


115











