Ираны нийслэл Техран хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ыг заналхийлсэн агуулгатай аварга самбар байршуулсан нь олон улсын анхаарлыг татаж эхэллээ.
Тус самбар дээр "Бид Трампыг хөнөөнө" гэсэн бичгийн хамт Трамп-ыг шоронгийн хоригдол мэт толгой гудайлгасан байдлаар дүрсэлжээ. Самбар нь Техран хотын төв хэсэг болох Энгелабын талбайд байрлаж байгаа аж.
Мөн ойролцоох өөр нэг самбарт Дональд Трамп, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс, АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарыг цустай, урагдсан хувцастайгаар дүрсэлжээ.
Дайн эхэлснээс хойш Техран хот даяар Трампын эсрэг сурталчилгааны самбар, үзэсгэлэн, уран бүтээлүүд олноор гарч эхэлсэн байна.

Тус уран бүтээлүүдэд түүнийг авснаас цухуйж буйгаар дүрсэлсэн зураг, шоронгийн өрөөний загварчилсан үзүүлэн, цустай шархадсан байдалтай харуулсан зургууд багтаж байгаа юм.
Хэдийгээр хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа ч Ерөнхийлөгч Трамп Ирантай энхийн хэлэлцээр байгуулах боломж нээлттэй хэвээр байгааг дурджээ. Тэрбээр Иран тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаа ч талууд үндсэн шаардлагууд дээрээ буулт хийхгүй хэвээр байгааг онцлов.
Иранд 1979 оны Исламын хувьсгалаас хойш улс төрийн агуулгатай том хэмжээний самбар, ханын зургуудыг төрийн сурталчилгааны хэрэгсэл болгон өргөн ашигласаар ирсэн.
Ялангуяа АНУ, Израилын эсрэг байр сууриа илэрхийлэх зорилготой кампанит ажлууд Техран хотод тогтмол өрнөдөг аж.







112











