Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өглөө Disney+ платформын бүтээл болох “The Remarried Empress” цувралын хэвлэлийн бага хурал зохион байгуулагдлаа.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус цувралын нээлтийн товыг арваннэгдүгээр сарын 4-нөөс 3-ны өдөр болгон нэг хоногоор урагшлуулсныг зарлажээ.
Найруулагч Жо Су Вон “Би догдолж, сандарч байна. Бусан хотод болсон Олон улсын кино наадмын үеэр үзэгчдийн хүлээн авалт эерэг байсан учраас хүлээлт маань өндөр байгаа. Миний хамгийн их сонирхож байсан зүйл бол үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэг байлаа. Цувралын нээлт хэвлэлийн бага хуралтай маань нэг өдөр давхцаж байгаа нь өнөөдрийг бүр ч онцгой болгож байна” гэжээ.
Цувралын эхний 1-4 анги арваннэгдүгээр сарын 3-нд цацагдах бөгөөд үүнээс хойш долоо хоног бүрийн лхагва гарагт хоёр шинэ анги гарах юм. Цуврал нийт 10 ангитай.


189











