2018 оны 'Crazy Rich Asians' киноны дөрвөн гол од ижил нэртэй телевизийн цувралд өөрсдийн дүрээ дахин бүтээхээр болжээ. Энэхүү цуврал нь хит болсон киноны төгсгөлийн дараах үйл явдлуудыг үргэлжлүүлэн харуулах бөгөөд Констанс Ву, Хенри Голдинг нар гол дүрүүд болох Рэйчел, Ник нарын дүрийг дахин бүтээж, Ронни Чиенг Эддигийн дүрээр эргэн ирэх бөгөөд Оскарын шагналт жүжигчин Мишель Йео Никийн ээж Элеонорын дүрээр туслах дүрд тоглох юм.
'Энэ бол "Crazy Rich" гэр бүлийн эргэн нэгдэлт юм!' хэмээн киноны зохиолыг хамтран бичсэн Адель Лим хэлээд, үүнийг 'бидний удаан хүлээсэн дараагийн анги' хэмээн нэрлэжээ. Тэрээр уг цувралыг найман ангийн турш Кевин Кваны гайхалтай номнуудын дүрүүд болон ертөнцийг гүнзгийрүүлэн судална гэв.

Тус цувралыг HBO суваг хийх бөгөөд энэхүү мэдээ нь HBO-ийн толгой компани болох Warner Bros, Paramount Skydance компанитай 110 тэрбум долларын төсөвтэй ажиллахаа зарласнаас хэд хоногийн дараа гарч байгаагаараа онцлогтой.

Кевин Кваны 2013-2017 оны хооронд бичсэн шилдэг борлуулалттай номнуудаас сэдэвлэсэн уг кино нь АНУ-ын кассын орлогыг тэргүүлж, Алтан бөмбөрцөг наадамд хоёр төрөлд нэр дэвшиж байсан билээ.

Кинонд бүхэлдээ Ази жүжигчид тоглосон бөгөөд Сингапур дахь найз залуугийнхаа хэтэрхий баян гэр бүлтэй уулзахдаа соёлын шоконд орж буй Ази-Америк эмэгтэйн түүхийг өгүүлдэг. Лим нь шинэ телевизийн цувралын ерөнхий удирдагчаар ажиллах бөгөөд киноны найруулагч Жон М.Чугийн адил гүйцэтгэх продюсеруудын нэг байна.
Тэрээр энэхүү киног 'түүний амьдралыг өөрчилсөн' хэмээн хэлээд, жүжигчид болон зураг авалтын багийг 'миний мэдэх хамгийн бүтээлч, хөгжилтэй хүмүүс' гэжээ. Энэхүү киноны жүжигчид кино одод, супер баатрууд, цэнгэлдэх хүрээлэнг дүүргэгч уран бүтээлчид, тэр байтугай Оскарын шагналтан хүртэл болцгоосон тул бүгдийг дахин нэг дор цуглуулах нь гэртээ эргэж ирж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна' хэмээв.
Лим үргэлжлүүлэн 'Манай зохиолчдын өрөө урмаар бялхаж байгаа бөгөөд бид юу бодож олсноо үзэгчидтэй хуваалцахаас тэсэн ядан хүлээж байна' гэж нэмж хэлэв.

HBO болон Warner Bros. Television хамтран бүтээх энэхүү цувралын зураг авалт ирэх жил эхэлнэ. Skydance компанийн Хэрэглэгчдэд чиглэсэн шууд үйлчилгээ хариуцсан хамтарсан дарга бөгөөд контент хариуцсан ерөнхий захирал Кейси Блойс 'Констанс, Хенри, Ронни, Мишель нар бол дэлхийн хэмжээний супер одод бөгөөд энэхүү киноны болон шилдэг борлуулалттай номын үнэнч шүтэн бишрэгчид үйл явдлыг үргэлжлүүлэн үзэхийг тэсэн ядан хүлээж байгааг бид мэдэж байна' гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС



240











