Замын хөдөлгөөний дүрэмд оруулсан өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.
Тэрбээр "Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орсон. Суррон, скүүтер, мопедийг 18-аас дээш насны иргэд жолоодож, зөвхөн машин замаар явна. Явган хүний замаар явахыг хориглосон. 18-аас доош бол унадаг дугуй л унана. Мөн 10-аас доош насны хүүхэд харгалзах хүнгүйгээр унадаг дугуй унахыг хориглоно. Ингэснээр иргэн явган хүний замаар аюулгүй зорчих боломжийг нээж өгч байна. Цагдаагийн ерөнхий газар болон энэ чиглэлээр түрээсийн үйлчилгээ явуулдаг газрууд хяналт тавьж ажиллана" гэлээ.


147











