ВИДЕО: BTS-ийн j-Hope цэргээс халагдаж, Jin халуун дотноор угтан авлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өнөөдөр j-Hope Канвон мужийн явган цэргийн 36-р дивизид зааварлагчаар 18 сарын хугацаатай цэргийн албаа дуусгаж, халагдлаа.

Хэдийгээр түүний халагдахтай холбоотой ямар нэгэн онцгой арга хэмжээ зохион байгуулахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан ч Jin түүнийг угтан авсан байна.

j-Hope хэлэхдээ: “Юуны түрүүнд маш их баярлалаа. Би цэргийн албаа дуусгалаа. Үнэхээр талархаж байна” гэж фенүүддээ талархлаа илэрхийлсэн байна.

“Би цэргийн алба хаах нэг жил зургаан сарын хугацаанд зааварлагчаар ажилласан болохоор олон жагсаалд явсан. Тэр болгонд би Вонжугийн олон иргэдийг хардаг байсан. Намайг үргэлж халуун дотноор угтан авч, дэмжиж байсан Вонжү хотын иргэдэд талархаж байгаагаа хэлмээр байна. Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан” гэж хэлсэн байна.

j-Hope нэмж хэлэхдээ, "Сүүлийн нэг жил зургаан сарын хугацаанд миний мэдэрсэн зүйл бол эх орноо хамгаалж буй цэргүүдийн асар их хичээл зүтгэл юм. Цэргүүд эх орноо хамгаалахын төлөө маш их хичээж, хөдөлмөрлөж эх орныхоо төлөө үнэхээр их зүйл хийж байна” гэжээ.

Япон, Итали, Бразил зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олон шүтэн бишрэгчид хоёр супер одыг харахаар цугларсан байлаа.

#BTS #j-Hope #Jin