BTS-ийн Jin 11 сард соло уран бүтээлээрээ эргэн ирнэ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Jin шинэ соло цомгоо 11-р сард гаргах гэж буй тухай мэдээлсэн.

Энэхүү мэдээлэлд BIGHIT MUSIC хариу өгч, “Jin шинэ цомгийнхоо бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд 11-р сард гаргах зорилготой ажиллаж байна. Тодорхой мэдээллийг батлагдсаны дараа зарлах болно” гэжээ.

Цэргээс халагдсанаасаа хойш Jin олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна. Тэрээр ирэх жил гарах "Kian’s Bizarre B&B" хэмээх Netflix-ийн цувралын зураг авалтыг дуусгасан. Мөн Жиний 10-р сарын 11-нд гаргасан тусгай сингл “Super Tuna” нь Японы Oricon-ийн өдөр тутмын дижитал синглүүдийн жагсаалтын №1-т бичигджээ.

#BTS #Jin