"Би ӨӨР СУРГУУЛЬ руу шилжсэн юм. Гэвч..."


ССҮТөв | YOLO.MN
2017-02-14

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: ЭНЭ БҮГД НАДАД ХЭЦҮҮ БАЙНА

Нэмж хэлэхэд энэ сургалт муутай сургууль байна лээ. Би энэ тухайгаа бүгдийг нь ээждээ хэлж уучилал гуйсан. Гэсэн ч буцаад сонгоны анги руу оруулах арга энд сонгоны ангид оруулах арга ээж мэдэхгүй байгаа. Надад туслаач.  

Сайн байна уу? Би хэд хоногийн өмнө өөрт тулгамдсан асуудлаа явуулж хариугаа авсан. Би өөрийнхөө өмнөх захидалд арай бага юм бичсэн байна лээ. Би сонгоны биш ангид ороод муу сурдаг хүүхдүүдийн дунд ороод багш нарт нь ийм ангид орсон болохоор хамт  муу дүн аваад байгаа юм. Ээжид энэ тухайгаа хэлэхэд буцаад өмнөх сургууль руу очиход авахгүй гэсэн.

Мөн энэ сургуулийн соногоны анги нь хахууль авч байж л сонгоны шалгалт аваад байна лээ. Хэдхэн хоногийн өмнө сургуулийн захирал нь хамаатныхаа хүүхдийг авчихсан. Намайг болохоор хувийн хэрэг дээрх онц дүнг харсан мөртлөө л сонгоны ангидаа хүүхэд авахгүй гээд байгаа юм. Мөн ганц саяны дүнгээс болоогүй ангийн хүүхдүүд нь надтай муухай харьцдаг. Надад дургүй. Өөдөөс хараал хэлж бэлэн салаавч гаргаж нэг удаа бүр шалны алчуур шидэж байсан ба би эд нарыг одооны багшдаа хэлж байсан. Багш хүүхдүүдээ загнасан ч үгэнд нь ордоггүй ер нь л тийм юм байна лээ. Багшид нь хэлснээс хойш арай л гайгүй болсон. Гэхдээ л хачин зантай. Бас ангийн нэг охин “шилжиж ирсэн хүүхэд болгоныг ингээд л байх юм” гэж хэлснийг нь сонссон.

Энэ бүгд надад хэцүү байна. Бүдүүлэг юмнуудын тоонд ороод багш нарт мангар тэнэгээрээ дуудуулж байх хэцүү байна. Өмнөх сургуулиас яагаад шилжсэн гэвэл тэнд бүрэг даруугаасаа болж найзгүй байсан. Хуучин ангийн багш маань намайг цаг үргэлж битгий даруухан бай гэдэг байсан. Ингэж хэлдэг нь надад улам хэцүү санагдуулдаг байсан учир хүүхдүүд намайг улам ичэмхий гэнэ. Энэнээс болж шилжсэн. Гэхдээ энэ шинэ сургуульд очоод маш нүүрэмгий байгаа. Гэхдээ шилжсэн маань маш буруу байсан. Би өмнө A дүн авч байсан, харин энд ирээд багш нарт нь буруугаар дүгнүүлээ. Дүн бол маш чухал хувийн хэрэг дээр бичиж суурь боловролын гэрчилгээ дээр хүртэл бичигдэнэ. Нэмж хэлэхэд энэ сургалт муутай сургууль байна лээ. Би энэ тухайгаа бүгдийг нь ээждээ хэлж уучилал гуйсан. Гэсэн ч буцаад сонгоны анги руу оруулах арга энд сонгоны ангид оруулах арга ээж мэдэхгүй байгаа. Надад туслаач.  

АСУУДАЛ: ШИНЭ ОРЧИНДОО ДАСАХЫГ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ

Өөрөөр хэлбэл чи дүнгээ ч сайнаар хадгалах мөн өөрөө тайван тухтай байх тэр газрыг сонгох хэрэгтэй, учир нь дээрх хоёр зүйлийн аль аль нь чухал шүү дээ.

Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Захианаас, сургууль шилжих үед тулгардаг бэрхшлээлүүд, бүрэг дотогшоо чиглэсэн хүмүүст гаднаас ирдэг сэтгэл зүйн дарамтууд (нүүрэмгий бай гэх мэт), дүнгийн асуудал гээд олон асуудал байгааг харлаа. Юун түрүүнд чиний сургууль шилжих болсон шалтгаан нь өөрийнхөө дуугүй, ичимхий дүрийг үгүй хийх, нээлттэй болох байсан мөн чи энэ зорилгоо биелүүлж чадсан гэж захианаас ойлголоо. Энэ нь сайн хэрэг. Харин одоо шинэ орчиндоо дасах, хүлээн зөвшөөрөгдөх асуудал тулгарлаа.
 
Хараалын бүдүүлэг үг хэлж, алчуур хүртэл шидсэн бол энэ нь сургуулийн орчин дах дарамт буюу "bully" юм. Тиймээс багш, эцэг эх, сургуулийн захиргаанд мэдэгдэх нь зөв. Түүний дараагаар үнэхээр үргэлжлүүлэн суралцах боломжтой байна уу, эсвэл чи дүн болоод сэтгэл зүйн тайван байдлаа хадгалахын тулд шилжих нь дээр үү гэдгээ шийднэ. Өөрөөр хэлбэл чи дүнгээ ч сайнаар хадгалах мөн өөрөө тайван тухтай байх тэр газрыг сонгох хэрэгтэй, учир нь дээрх хоёр зүйлийн аль аль нь чухал шүү дээ.

Төгсгөлд нь хэлэхэд, дотогшоо чиглэсэн интроверт хүмүүсийг гадагшаа чиглэсэн экстравертууд шиг байхыг шаардах нь тэднийг улам стрессдүүлж, өөртөө дургүй болох бүр нийгмээс зугтахад хүргэдэг. Тиймээс бид бусдыг аль болох байгаагаар нь хүлээн авахыг хичээх, өөр хэн нэгэн болон хувирахыг шаардахгүй байх нь зөв юм. Чиний хувьд энэ төрлийн сэтгэгдлийг хүндээр тусгахгүй байхыг зөвлье. Бид бүгд өөрсдийн гэсэн онцлогтой, сайн бас сул талуудтай шүү дээ.    

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

 

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Teenagers #Friends #School