Одоо зарлагдсан байгаа оюутны тэтгэлэг, цалинтай дадлага, хөтөлбөрүүд


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

Сурч мэдэх, ихийг бүтээх, хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусаа анхаарлаа нааш нь хандуулаарай. Та бүгдэд зориулан одоо зарлагдсан байгаа оюутны тэтгэлэг, цалинтай дадлага, сонирхолтой хөтөлбөрүүд болон оролцох боломжтой уралдаан тэмцээнүүдийг багцлан хүргэж байна.

ОДОО ЗАРЛАГДСАН БАЙГАА ОЮУТНЫ ТЭТГЭЛГҮҮД

MCS Group “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Хамрах хүрээ: Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2 ба түүнээс дээш курст 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд

Бүртгүүлэх линк: https://careers.mcs.mn/

Тэтгэлэг дуусах хугацаа: 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

  • Нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
  • М-Си-Эс Группийн компанид 3 сар хүртэлх хугацаанд цалинтай дадлагажих
  • М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдах боломжтой юм.

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”

Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсийн оюутнууд

Тавигдах шаардлага: тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй, зургаан сараас дээш хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах боломжтой, тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх

Бүртгүүлэх линк: https://student.golomtbank.com/#/

Тэтгэлэг дуусах хугацаа: 2024 оны аравдугаар сарын 13-ыг дуустал

Бүрдүүлэх материал: Их дээд сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар

Тус хөтөлбөр нь Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд сурч буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго онооны шалгуур тавихгүй аж. Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

  • 2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг
  • Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллах /мэргэжлийн чиглэлийн оюутан байх/
  • Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх
  • Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах
  • Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон боломжууд байгаа юм.

Шударга Ёсыг Бадраах Сангийн тэтгэлэгт хөтөлбөр

Хамрах хүрээ: МУИС-ийн Бизнесийн сургууль МТЭС, Нийгмийн ухааны салбарын эдийн засаг, мэдээлэл технологийн анги, ШУТИС-ийн мэдээлэл технологийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсийн оюутнууд

Тавигдах шаардлага: Суралцсан хугацааны голч дүн 3.2 болон түүнээс дээш байх, сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, найз нөхдийн хамт сурч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгүүлэх линк: http://rb.gy/q2g5eq

Бүрдүүлэх материал:

  • Сургуулийн тодорхойлолт
  • Суралцсан хугацааны дүнгийн албан ёсны хуулбар
  • Цээж зураг
  • CV
  • Сэдвийн дагуух эсээнүүд болон бусад нэмэлт материалууд

Тэтгэлгийн материалыг 2024 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна.

ЦАЛИНТАЙ ДАДЛАГА

Youth Sustainability Corps - Монгол Экологи Төв

Хамрах хүрээ: 18-22 насны оюутан залуус

Монгол Экологи төв нь  1-3 хүртэлх дадлагажигч хайж байна. Дадлагажигч нь тухайн хугацаанд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлж буй хөтөлбөрт гар бие оролцон туршлага хуримтлуулах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Биечлэн оффис дээр ирж дадлага хийх /зайнаас боломжгүй/
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы ур чадвартай
  • Microsoft Office болон бусад программууд дээр ажиллах чадвартай
  • Цаг баримтлах, багаар ажиллах чадвартай
  • 7 хоногт 25-30 хүртэлх цаг ажиллах боломжтой байх

Дадлага хийх хугацаа: 3 сар /11 сарын 4-нд эхэлнэ/

Бүртгүүлэх линк: https://form.jotform.com/242730570490454

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны аравдугаар сарын 21-ны 12:30 цаг хүртэл

СОНИРХОЛТОЙ ХӨТӨЛБӨР, УРАЛДААН ТЭМЦЭЭН

Zorigt Foundation - Байгаль орчны манлайлал хөтөлбөр

Хамрах хүрээ: Их, дээд сургууль төгссөн 25 хүртэлх насны залуус

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа нэгдэж, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүсэлтэй залуус хамрагдах боломжтой.

Тус хөтөлбөр нь 8 сарын хугацаанд явагдаж, хамрагдсан залуус дөрвөн багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл юм.

Тавигдах шаардлага:

  • Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлын талаар мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
  • Улаанбаатар хотод оршин суудаг байх
  • Монгол оронд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх

Бүртгүүлэх линк: http://form.jotform.com/zorigfoundation/efp15

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны аравдугаар сарын 27-ны 23:59 цагт дуусна.

IOM Mongolia - Гэрэл зургийн уралдаан зарлалаа

Хамрах хүрээ: Гэрэл зургийн төрөлд бүтээл туурвидаг мэргэжлийн болон сонирхогчид зэрэг бүхий л уран бүтээлчдэд нээлттэй

Жил өнгөрөх тусам уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихсэж, нөхцөл байдал нь улам хүндэрч байгаагаас шалтгаалан ард иргэд, ялангуяа хөдөө орон нутгийн малчид, эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа билээ. ОУШХБ нь энэ сэдвийн хүрээнд гэрэл зургийн уралдаан зарлаж байгаа юм. Шалгарсан бүтээлүүдээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн асуудлаар олон нийтийн анхаарлыг татах, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Уралдаанд оролцох гэрэл зургийн бүтээлийг 2024.10.08 - 2024.10.31-ны 18 цаг хүртэл НҮБ-ын байранд файл хэлбэрээр болон menkhtuvshin@iom.int мэйл хаягаар хүлээн авна.

Монголын Эмнести Интернэшнл - “ЭРХЭЭ МЭДЬЕ” мэтгэлцээн, илтгэлийн тэмцээн

Хамрах хүрээ: ЕБС-ийн сурагчид

ЕБС-ийн сурагчдад хүний эрхийн боловсролыг мэтгэлцээнээр дамжуулан олгох, аварга шалгаруулах “Эрхээ Мэдье” Карл Попперын мэтгэлцээний 14 дэх удаагийн тэмцээн албан ёсоор зарлагдлаа.  Тэмцээн нь 2024 оны 11 сарын 01 – 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд мэтгэлцэгч 128 багийг бүртгэх юм. Бүртгэл нь 2024 оны аравдугаар сарын 21-нд нээгдэнэ.

Багт тавигдах шаардлага: нэг баг 3 гишүүнтэй байх ба тэмцээнд оролцогч нь Карл Попперын мэтгэлцээний дүрэмтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

Шагналын сан:

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 баг 500,000₮/
  • Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 баг 400,000₮/
  • Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /2 баг 250,000₮/
  • Хүний эрхийн мэдрэмжтэй мэтгэлцэгч /1 сурагч үнэ бүхий зүйл/

#тэтгэлэг #цалинтай дадлага #хөтөлбөр