Энэ сарын 13-ны өдөр буюу бямба гарагийн 12 цагаас Монгол Улсын Их Сургуулийн харьяа “ЛУКА” клубээс “Үзэл бодлын өөрчлөлт” лекц, уулзалт зохион байгуулагдах гэж байна. Эерэг хандлага, зөв үзэл бодол, соёлыг түгээх, тал бүрийн мэдлэг, шинэ найзууд, хүрээлэлтэй болоход нь хүүхэд залууст туслах явдал уг уулзалтын гол зорилго юм.
Энэхүү үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, GAP year /их дээд сургуульд элсэлгүй жил өнжсөн/ авсан болон их, дээд сургуулийн оюутан, залуус, мөн урам зориг авч, шинэ найзууд хүрээлэлтэй болохыг хүссэн хэн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой.
Үйл ажиллагааны үеэр зочин илтгэгчид “ҮЗЭЛ БОДЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдвийн хүрээнд өөрсдийн амьдралын туршлага, үзэл бодлоо хуваалцаж сонирхсон асуултуудад хариулна.
Тасалбар-2500 төгрөг бөгөөд орлого 100% хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хандив болон хүрэх ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх