“Starting 5” NBA-ийн шинэ баримтат цуврал Netflix-д цацагдлаа


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-10-10

NBA-ийн чангахан улиралд дэлхийн шилдэг тамирчид хэрхэн сайн тоглогч болон хувийн амьдралаа тэнцвэржүүлж чаддаг тухай та бодож байсан уу?

Netflix-ийн шинэ баримтат цуврал болох “Starting 5”  10-р сарын 9-ны өдөр цацагдлаа. Энэ цувралыг Uninterrupted компани  “Higher Ground Productions” болон “Omaha Productions”-тай хамтран бүтээжээ.  Тус цувралд мэргэжлийн сагсан бөмбөгийг оргилд гарч буй шилдэг 5 тамирчны амжилтын зам, гэр бүл болон бэртэл гэмтлийн асуудлыг хэрхэн даван туулж буй талаар гарах юм. Нийтдээ 10 ангит бөгөөд “2023-2024 оны NBA”-ийн улирлын ардах бодит амьдралыг үзүүлнэ.

Найруулагч Scalettar  хэлэхдээ “Тэдний сагсан бөмбөгийн цаана хүмүүсийн хардаггүй амьдралын хэв маягийг харуулахыг зорьсон. Энэ цувралыг сагсан бөмбөг сонирхогчдоос гадна олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байна.” гэж тодотгожээ. Тэгвэл ямар 5 тамирчны ямар зүйлсүүдийг тодотгон харуулсан тухай сонирхоцгооё.

Lebron James

Түүнийг бүх цаг үеийн агуу сагсан бөмбөгчин, талбайн хаан гэж нэрлэгддэг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл түүнийг энэ цувралд сагсан бөмбөгөөс гадна боловсролын тэгш байдал, арьс өнгөний ялгаварлалын асуудлын оролцоо болон бусад нийгмийн ажлуудыг хэрхэн амжуулан хийдэг тухайг харж болно. Мөн хүү Bronny-гийн хувийн дасгалжуулагч, тэдний гэр бүлийнхний уур амьсгал гээд бодит дүр зургийг үзэж болох юм.

Jimmy Butler

Талбай дээр гайхалтай тоглолтуудыг үзүүлдэг энэ тоглогчийн талаар бусад авьяас чадвар, сонирхлуудыг энэ цувралд тодосгосон. “Fall Out Boy” дууны клипэнд тоглох, амттай кофе чанах, сагсан бөмбөгөөс гадна хөгжөөн дэмжигчдийг хэрхэн байлдан дагуулдаг гээд олон сонирхолтой дүр зургийг үзэх болно.

Jayson Tatum

19 насандаа NBA-д драфтлагдсан Tatum дараагийн супер од хэмээгдэн шуугиулж чаддаг гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид мэдэх биз ээ.  Өндөр хүлээлт дундах 2023-2024 оны дарамтыг даван туулж буй талаар энэ цувралаас үзэж болно. “Улирлын турш талбай дээр тулгарсан асуудлыг харуулах болно.” гэж Tatum өөрөө хэлж байсан юм.

Anthony Edwards

Мөн л NBA-ийн дараагийн нүүр царай гэх тодотголын эзэн билээ. Лигийн нөлөө бүхий оддын нэг болсон түүний талбай дээрх гялалзсан хурдан хэмнэл, гайхалтай тохолтуудын ардах бэлтгэл сургуулилт , өөртөө итгэх итгэл гээд л маш олон бидний хардаггүй зүйлсийг үзэж болох юм.

Domantas Sabonis

Түүний аав Arvydas NBA-ийн тоглогч байсан. Тиймдээ ч статистик үзүүлэлтээрээ дээд амжилт тогтоон, багаа хэрэгтэй ур чадваруудаар хангаж чаддаг чадварлаг тоглогч гэдгийг гайхах зүйл алга гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ түүний хичээл зүтгэл, түүний ардах гэр бүлдээ анхаарах хандлага хэр ихийг энэ цувралаас харж болно. Sabonus сошиал хуудаснаа “Дэмжигчид маань энэ цувралаас намайг талбайн гадуур харахад баяртай байна. Сагсан бөмбөгийн ертөнцөөс гадна би эсрэг хүн” гэж оруулсан байна.

Нийтдээ 10 ангиас бүрдэх энэхүү баримтат цувралыг Netflix-ээс үзэн сонирхоорой.

#NBA #Starting 5