Мексикийн инфлүнсэр эмэгтэй ТикТок цахим сүлжээнд шууд дамжуулалт хийж байх үеэрээ бусдад буудуулж амиа алдсаныг прокурорын газраас мэдээлжээ.
Тэрээр гоо сайхны чиглэлээр бичлэг хийдэг байсан бөгөөд өөрийн салоноос шууд дамжуулалт хийж байхад нь нэгэн эрэгтэй орж ирж, буудсан гэв.
Бичлэгт нэг хүн салонд нь орж ирэн "Сайн уу, Вале?" хэмээн мэндэлсэн нь бичигдсэн бөгөөд удалгүй эмэгтэй буудуулсан.
Түүний гар утсыг нэг хүн авч, царай нь хэсэг хугацаанд бичлэгт гараад, шууд дамжуулалт тасарчээ.
23 настай Валериа Маркес бусдын гарт амиа алдсан хэргийг жендерийн шалтгаант хүчирхийлэл буюу "фемицид" гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Энэ төрлийн гэмт хэрэг Мексик улсад маш түгээмэл бөгөөд НҮБ-ын судалгаагаар өдөр бүр дор хаяж 10 эмэгтэй хамтрагч эсвэл гэр бүлийн хүнийхээ гарт амиа алддаг гэж дурдсан байна.
Маркес Инстаграм болон ТикТок платформд 200 мянга гаруй дагагчтай байжээ.
Эх сурвалж: The Guardian
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!