Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээх илрүүлэх зорилго дор “TRAINING CAMP IN MONGOLIA” арга хэмжээг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Ач холбогдол нь ур чадвар өндөртэй нийт 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубын 2025 оны бэлтгэлд хамруулах ба энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 нас (6-9, 10-12, 13, 14-16 нас )-ны нийт 160 хүүхэд хамрагдаж байгаа юм.
Сургалтыг “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж буй бөгөөд оролцогч болгонд “Фүлхэм” клубын сертификат гардуулна.
“Фүлхэм” клубтэй өмнө нь байгуулсан тохиролцооны хүрээнд энэхүү сургалтыг олон давтамжтай зохион байгуулах тул бүртгэлд оролцож амжаагүй хүүхэд багачууд дараагийн сургалтад оролцох боломжтой аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх