Жүжигчин Жи Чан Үг цэргээс халагджээ


Д.Нямханд | YOLO.MN
2019-04-30

Солонгосын алдарт жүжигчин Жи Чан Үг 2017 онд цэргийн албанд явсан юм. Харин тэрээр дөрөвдүгээр сарын 27-нд цэргийн албаа амжилттай хаан халагдан иржээ.

Улсынхаа нэр хүндтэй эрэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнийг цэргийн албанд мордоход фэнүүд нь уйлан гаргаж өгч байсан бол баяр хөөртэйгөөр угтан авчээ. Жи Чан Үг ч мөн баяртайгаар фенүүдтэйгээ мэндчиллээ.

Тэрээр хамтын цэргийн академийн хэд хэдэн хүнд талархлаа илэрхийлсэн байна. Түүнийг яг одоо юу хийхийг хүсч байгаа талаар асуухад: “Би зүгээр л амттай хоол идмээр байна. Та бүхэндээ цэрэгт байхдаа санаа зовдог байлаа. Ингээд эцэст нь халагдаад ирчихсэн болохоор шинэ шинэ уран бүтээлээр дахин мэндчилэх болно” гэжээ.

Цэргээс халагдсанаасаа хойш тэрээр олон найруулагчаас санал хүлээж авсан байна. Одоогоор “City of Stars” хэмээх шинэ драмд тоглохоор төлөвлөж байгаа бөгөөд TVN-ийн романтик инээдмийн “Melt Me” драмын саналыг ч мөн эерэгээр хүлээн авчээ.

Эх сурвалж: soompi.com

#KoreanStars